Стратегийн зорилго 1
Байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлнэ.
Зорилт 1.1 Уран бүтээлч, ажиллагсдын бүтээлч санаачилга, үйл ажиллагааг дэмжсэн инновацийн үр ашигтай орчин бий болгож гүйцэтгэлийн удирдлагыг бэхжүүлнэ.
Зорилт 1.2 Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хүний нөөц бүрдүүлэх, сургах, хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлд оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
Зорилт 1.3 Байгууллагын үйл ажиллагааг төсөв санхүүгийн оновчтой удирдлагаар хангах ажлыг эрчимжүүлж санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлнэ.
Зорилт 1.4 Олон улс, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг хөгжүүлж нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлнэ.
Стратегийн зорилго 2
Уран бүтээлийн чанарыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Зорилт 2.1 Урын сангийн түүхэн ач холбогдлыг нэмэгдүүлж шинэ бүтээлээр баяжуулна.
Зорилт 2.2 Уран бүтээлийг дэвшилтэт технологийн тусламжтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлнэ.
Зорилт 2.3 Маркетингийн үйл ажиллагааг бүтээгдэхүүн үйлчилгээний бодлоготой нягт уялдуулж мэргэжлийн түвшинд зохион байгуулна.
Зорилт 2.4 Урын сан дахь бүтээлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, зохиогчийн эрхийг баталгаажуулах ажлыг эрчимжүүлж цахим болгоно.
Стратегийн зорилго 3
Үзвэрийн орчин нөхцөлийг сайжруулна.
Зорилт 3.1 Театрын шинэ барилгын ажлыг эрчимжүүлнэ.
Зорилт 3.2 Үзвэрийн танхимын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх сайжруулах, ажилтныг сургах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг шинэ шатанд гаргах ажлыг эрчимжүүлнэ.
Зорилт 3.3 Үзвэр, үйлчилгээний дотоод, гадаад орчинг шинэчлэн сайжруулна.
Зорилт 3.4 Үйлчилгээний стандартыг мөрдлөг болгоно.