Grand TheatreМэдээҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН “МОНГОЛ ОРОН БАДАРТУГАЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН “МОНГОЛ ОРОН БАДАРТУГАЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

ТУЛГАР ТӨРИЙН 2230 2231, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 815 816, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСАНЫ 110 111, АРДЫН ХУВЬСГАЛЫН 100,101 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН “МОНГОЛ ОРОН БАДАРТУГАЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Уг тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармони, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга, Соёлын Төв Өргөө болон Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Улсын гавьяат жүжигчин Цэрэннадмидын Түмэнжаргал, морин хуурч Эрдэнэбаатарын Мөнхбаяр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч Лхагвадоржийн Бүүвэйбаатар, Ширнэнгийн Наранчимэг, Оюунчимэгийн Хүрэлбаатар, Улсын гавьяат жүжигчин Бямбажавын Гомбо-Очир, Баасансүрэнгийн Энхнаран, Улсын гавьяат жүжигчин Баянбилэгийн Батбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Өлзийжаргалын Мөнхжин, Оросын холбооны улсын Пермь хотын Дуурь бүжгийн театрын балетын тэргүүн гоцлооч Рэнцэндоржийн Булган, Оросын холбооны улсын Мариинскийн театрын гоцлол дуучин, Улсын гавьяат жүжигчин  Чулуунбаатарын Бадрал, Ардын жүжигчин Аюурзанын Долгор, Улсын гавьяат жүжигчин Энхболдын Анхбаяр нар оролцож Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Үндэсний урлагийн их театр амжилттай зохион байгууллаа.

Leave a Reply