Grand TheatreМэдээҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МОНГОЛ-ХЯТАДЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭКСПО- 2017” –Д БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ТОГЛОЛТОО ҮЗҮҮЛНЭ.

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МОНГОЛ-ХЯТАДЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭКСПО- 2017” –Д БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ТОГЛОЛТОО ҮЗҮҮЛНЭ.

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод “Монгол–Хятадын хоёр дахь удаагийн экспо” 2017 оны 9 сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Үндэсний Урлагийн Их Театрын хамт олон тус экспо, үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцохоор 150 гаруй уран бүтээлчид маргааш Хөх хотыг зорино.

2017 оны 9 сарын 26-ны 19:30-д БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Улаан театрт “Үндэсний урлагийн гайхамшиг” бие даасан тоглолтоо толилуулах юм. Энэхүү тоглолтын хөтөлбөрөө театрын уран бүтээлчдийн бүхий л шилдэг үзүүлбэрүүдээ багтаасан бөгөөдМУАЖ.Д.Самбуу, МУГЖ.Н.Амгалан, МУГЖ.С.Цогтсайхан нарын алдар цолтнууд, МУСТА.Д. Амаржаргал, Ц.Түмэнжаргал, Д. Наранхүү зэрэг залуу дуучид, АЖ.ТШ. Зууны манлай бүжиг дэглээч Ц. Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга “Ёслол хүндэтгэлийн бүжиг” ,“Монгол бүжгийн гайхамшиг” , “Хонхот Чичрэг” , “Шилийн богдын салхи” , “Салхит шувуун”бүжгүүд,Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ удирдаач МУУГЗ.Н.Буянбаатарын удирдлаган дор оролцон тоглоно.Хөх хотод болох энэхүү “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо” –д Монгол улсын хүнсний үйлдвэр оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулна. Уг арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яамны дэмжлэгтэйгээр ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Худалдааны танхим, Олон улсын худалдаа дэмжих хороо, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг байгууллага хамтран зохион байгуулахажээ.
Дашрамд дуулгахад энэ үеэр Олон улсын бүжигчид, бүжиг дэглээчдийн уралдаан зохион байгуулагдах бөгөөд энэ уралдаан ҮУИТ-ын бүжигчид тоосоо өргөнө.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний монгол улсад хийсэн айлчлалын хүрээнд хоёр орны хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын хүрээнд экспог зохион байгуулж буйгаараа онцлог төдийгүй уг хамтарсан тунхаглалд хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, Шинжлэх ухаан, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг тусгасан байна.

Leave a Reply