ҮУИТ-н Үндэсний хөгжмийн их найрлын бэлтгэл сургуулилтаа хийдэг өрөөг хөгжимчдийн санаачлагаар тухайлбал эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбатын оролцоотойгоор засаж тохижуулав. Бидний хэлж заншсанаар Парикын өрөө гэж дасал болсон бөгөөд угтаа бол анх жүжигчдийн нүүр хувиргалт, будалт, үс залгах, сахал наах зэргийг хийдэг газар байжээ. Төдийгөөс өдий хүртэл үе үеийн дуучид хөгжимчид энэ л өрөөнд сургуулилтаа хийж ирсэн уран бүтээлийн танхим бидний ӨРГӨӨ юм. Аливаа ажил, ялангуяа уран бүтээл төрөхөд орчин нөхцөл маш чухал байдаг. Ийм сайхан гэгээлэг өргөөтэй болсон хойно олон сайхан уран бүтээлүүд төрсөөр байх нь дамжиггүй.