ҮУИТ нь “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо бүтэн зуны 4-н сар шахам нэгч өдөр алгасалгүй гадаадын зочид төлөөлөгчид, жуулчид, монголынхоо ард түмэний сонор мэлмийг мялаалж, монгол орныхоо нүүр царайг тив дэлхийн 60 гаруй улс оронд сурталчилан хүндтэй бөгөөд хариуцлагтай үүргийг биелүүлсээр ирлээ.
Уг тоглолтонд Үндэсний хөгжмийн 65 хүний бүрэлдэхүүнтэй Их Найрал, ардын бүжгийн 50 хүнтэй том чуулга, ардын урт, богино дуу, магтаал ерөөл, хөөмэйн язгуурын төрөл бүхий 30 орчим дуучид, хөөмэйчдийн бүрэлдэхүүнтэй ардын урлагийн бүхий л төрлийг багтаасан 150 шахам уран бүтээлчид оролцон тоглодог билээ.
Энэ зуныхаа их ажлын ард гарсан ҮУИТ-ын хамт олон Өвөрмонголын Хөх хотноо болох Монгол Хятадын эдийн засгийн экспо үзэсгэлэнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон тоглохоор 9 сарын 21-н хөтлөхөөр бэлтгэл сургуулилалтаа хийж байна.