Олон арван жилийн түүхийн хугацаанд уран бүтээлийн асар их өвийг үлдээсэн боловч урт хугацааны нүүдэл, суудлын хугацаанд урын сангийн архивын иж бүрэн материал бидэнд үлдээгүй учир 1962 он буюу “ГОВИЙН ДУУ” концертыг бүтээсэн он цагаас хойших үеийн хавтаст материал хадгалагдан үлджээ.
Энэхүү концертыг бүтээх уран сайхны удирдлагын багт хөгжмийн зохиолч УГЖ Л.Мөрдорж, бүжиг дэглэгч УГЗ Ц.Сэвжид, хормейстр Д.Мяасүрэн, удирдаач П.Дагважамц, зураач Ц.Доржпалам нар, Зөвлөлтөөс мэргэжилтэн И.И.Олейнина уригдан ажиллаж байжээ.
“Говийн дуу” сэдэвчилсэн концертыг найруулахаар төлөвлөсөн Л.Цогзолмаагийн төлөвлөгөө нь байгууллагын урын сангийн хавтаст хэрэгт хадгалагдсан байдаг.
“Говийн дуу” концертын программ.
1962 он
1 |
“ГОВИЙН ӨГЛӨӨ’’ лимбэ хөгжмийн гоцлол хөгжмийн зохиомж |
Жүжигчин Д.Индрээ лимбэ хөгжмөөр үндэсний найрал хөгжим ба эмэгтэй дуучид хавсран тоглоно. |
2 |
“БОТГО” бүжигБүжгийг дэглэсэн УГЗ Ц. СэвжидХөгжмийг зохиосон М.Батбаяр |
Жүжигчин Ж.Дуламжав бүжиглэнэ. |
3 |
а. “МАНАЙ НУТГИЙН БАРАА”б. “ГАЛУУ ЦУВАА”Хөгжмийг зохиосон Ц.Жагдал |
Жүжигчин Ш.Намсрайжав дуулж Содномдулам ёочин хөгжмөөр дагаж тоглоно. |
4 |
“МОРИН ХУУР ХӨГЖИМД ЗОРИУЛСАН АЯЛГА”Ц.Сүхбаатарын хөгжим |
Морин хуурчдын чуулга тоглоно. |
5 |
“ЖААХАН ШАРГА”/Дарьганга ардын дуу/ |
Дуучин Б.Лхамжав дуулна. |
6 |
“ШАРГЫН ГОВИЙН ЯЛАА”/Домогт бүжиг/Бүжгийг дэглэсэн Д.НанжидХөгжмийг зохиосон УГЗ Л.Мөрдорж |
Эмэгтэй бүжигчид бүжиглэж Жүжигчин Ч.Төмөр, Б.Чулуунцэнд, Г.Долгорсүрэн гурав гоцлон тоглоно. |
7 |
“ХАЙРЫН ДУУ”/Хөгжмийг зохиосон Д.Мяасүрэн/“БҮҮВЭЙН ДУУ”/Ардын дуу/ |
Эмэгтэй дуучид дуулж, хөгжимчин Чулуунхишиг хөгжмөөр тоглоно. |
8 |
“ӨӨРИЙН НУТАГ”/Ардын дуу/“ҮЛЭМЖИЙН ЧАНАР”/Ардын дуу/ |
Дуучин Д.Надмид дуулна. |
9 |
Говийн хүүхдүүдийн “ДУДАР “ бүжигБүжгийг дэглэсэн Г.ДоржпаламХөгжмийг зохиосон С.Баттулга |
Бүжигчид бүжиглэнэ. |
10 |
“АЙ-НАН-АЙ”“ГООЖ НАН-АА”/Ардын дуу/
|
Дуучин С.Цэцгээ үндэсний хөгжмийн дөрвөлтэй дуулна. |
11 |
“ЦУЛХИРЧИН” бүжигБүжгийг дэглэсэн УГЗ Ц.СэвжидХөгжмийг зохиосон УГЖ Л.Мөрдорж |
Бүжигчид бүжиглэнэ. |
12 |
“ЗЭЛЭН ДЭЭР”/Ардын дуу/“СУМАН ДЭЛТ”/Говийн дуу/ |
Эрэгтэй, эмэгтэй 8 дуучид эвэр бүрээ хөгжмийн хоёролтой дуулна. |
13 |
“ТООРОЙ БАНЬДИ”/Боржгин дуу/ |
УГЖ Н.НоровбанзадХөгжимчин М.Батбаярын морин хуур хөгжмийн эгшигт дуулна |
14 |
“БАЯРЫН БҮЖИГ”Бүжгийг дэглэсэн И.И.ОлейнинаХөгжмийг зохиосон Т.ЧимэддоржДууны үгийг зохиосон А.Самбалхүндэв |
Бүх жүжигчид тоглоно. |