УАДБЧ-ын “Монгол түмний дуулал” уран бүтээл нь өмнөх оныхоо ижил нэртэй концертын үргэлжлэл маягаар бүтээгдсэн юм. “Монгол түмний дуулал-II “ уран бүтээлийн найруулагчаар Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж, хөгжмийн найруулгыг Улсын гавьяат жүжигчин Ж.Мэнд- амар дагнан хийсэн бөгөөд Монгол туургатны дууны урын сангаас дээжлэн авч бүтээсэн сонирхолтой бүтээл болсон юм. Энэ бүтээлийг чуулгын уран сайхны зөвлөлөөр хэлэлцсэн баримт, уран бүтээлчдэд бүтээлийн урамшуулал олгосон жагсаалт зэрэг зүйл хавтаст хэрэгт байхгүй байна. Зөвхөн нотын материал үдэгдэн үлдсэн ч хоёр дууны нот хавтаст хэргээс авагдсан байлаа. Хавтаст хэрэгт байгаа дууны жагсаалтыг дараах байдлаар үзүүлбэл:
“ҮЗЭСГЭЛЭНТ НУТАГ” Харчин хошууны ардын дуу
“ЦАХАР ХОШУУ- Цахар найман хошууны дуу
“ГААДАЙ МЭЭРЭН” Чивчин барга хошууны дуу
“ЗАХИР НАЙМАН ХОШУУ” Цахар хошууны дуу
“ХОЁР ЗЭЭРД МОРЬ” Халимаг ардын дуу
“СУМЪЯА НОЁН” Хиад боржигин дуу
“ТОГТОХ ТАЙЖ” Их цахар хошууны дуу
“ДҮЙНХЭР ДА ЛАМ” Түүхэн домогт дуу
“УРАН ДӨШ” Тагна урианхай дуу
“ДУУТЫН ОРОЙ” Сонгоол буриад дуу
“ДҮҮЖИН ТӨМӨРӨӨ” Үзэмчин хошууны дуу
“ҮЛЭМЖИЙН ЧАНАР” Равжаа хутагтын дуу
“АЙ ЖИМСЭЭ” Үзэмчин ардын дуу
“ЦАГААН ШААЗАН” Харчин ардын дуу
“НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖАА”
“ЦАХИУР ЦАГААН ШҮД”
“ТЭНГЭРИЙН ХАЯА” Харчин хошууны дуу
“УУЛЗАЖ ЯВЛАА” Улаан цав хошууны дуу
“МЯНГАНЫ ХҮҮ” Муу мянган хошууны дуу
“ТООСТ БУЛНАЙ” Тагна урианхай дуу
“СЭВХТ БОР” Элжгэн халх дуу
“ХОТЫН ЦАГААН СУВАРГА” Да хүрээ дуу
“ӨДТЭЙ БИЧИГ” Монгол ардын дуу
“СҮҮЖИЙЛАА БОР” Барга ардын дуу
Уран сайхны удирдагч Д.Лувсаншарав
Найруулагч С.Сүхбаатар
Ерөнхий удирдаач С.Сүндэд