Бүжиг дэглээч Д.Баярбаатар зохиолч Ц.Түмэнбаярын “Мэргэнд буусан чоно” өгүүллэгээс сэдэвлэн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хөгжмийг бүтээн Монголын анхны үндэсний модерн бүжгэн жүжиг бий болсон. Хувцасны дизайнераар СУИС-ын багш Б.Мөнхцэцэг ажиллан хүннүгийн үеийн булш бунхнаас олдсон олдворуудын хийц янз, хээ хуарын элементүүдийг ашиглаж уран сэтгэмжээр зохиомжлон бүжгийн хөдөлгөөний онцлогт тохируулан бүтээсэн юм.