Францын нэрт бүжиг дэглээч Килина Кремонагийн цомнол, Д.Баярбаатарын хамтын дэглэлт, Францын хөгжмийн зохиолч Бернард Порт, залуу хөгжмийн зохиолч М.Бирваа нарын хөгжим “Баавгай Луугийн хооронд” хэмээх 1911 оны түүхэн үйл явдлын тухай өгүүлэх уран бүтээлийг Франц, Монголын уран бүтээлчид хамтран бүтээсэн юм. Килина Кремона “Энэ удаа ҮДБЭЧ-ын захиалгаар “Баавгай Луугийн хооронд” нэртэй модерн балетыг Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхт 100 жилд зориулан бүтээсэн байна.
“Баавгай Луугийн хооронд” модерн бүжгийн жүжиг нь 6 үзэгдэлтэй бөгөөд тэдгээрт “Аз жаргал”, “Диваажин”, “Хайрцаг”, “Баавгай Луугийн хооронд”, “Эрх чөлөө” гэсэн нэр өгч маш сонирхолтой шийдлээр Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхийг өргөн утгаар харуулж чаджээ. Энэ бүтээлийн хөгжмийн зохиолчоор Францын хөгжмийн зохиолч Бэрнард Порт, чуулгын залуу хөгжмийн зохиолч Мягмарын Бирваа, Рэнцэндоржийн Бат-Эрдэнэ нар ажиллаж Үндэсний их найрал хөгжим болон орчин үеийн электрон акустик хөгжмийн техникийг ашиглан сонин дуурслыг бий болгосон байна. Бүжгийн дэгийг Д.Баярбаатар, Килина Кремона нар тавьж ардын уламжлалд бүжгийн хөдөлгөөнийг орчин үеийн тавилтаар хослуулан бүтээв.