Grand TheatreАлдартнуудН.Норовбанзад /ХБ, АЖ, ТШ/

Н.Норовбанзад /ХБ, АЖ, ТШ/

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч

ХХ зууны манлай дуучин Н.Норовбанзад XVI дугаар жарны төмөр хонин жилийн зул сарын 25 буюу 1931 оны 12 сарын 10-нд Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны Их Эрээний /одоогийн Дундговь аймгийн Гурвансайхан, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын уулзвар газар/-ний Сүүдэртийн улаан овоо, гэдэг нөмөр дулаан, өтгөн их бууцтай өвөлжөөнд төржээ.

Түүний аав Дамдингэцэл гэдэг хүн байсан бөгөөд голцуу “Тавь жас” гэдэг суурин газар сууж ном бясалгадаг, найр наадам, дуу хуурт, дуртай басчиг чамгүй дуулчихдаг хүн байжээ. Норовбанзад бага балчир насаа Богдхан уулын Дэрэн сум нэртэй байгуулгдсан одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт өнгөрөөжээ. Энэ нутаг бол ерөнхийдөө говирхуу, ухаа толгод тал хөндий хосолсон, таван хошуу малд идээшлэгтэй үржил шимт хөрстэй сайхан нутаг юм.

1940 оны намар Дундговь аймгийн Дэрэн сумын бага сургуульд элсэн орж хонин бэлчээрт дуулдаг байсан жаахан охин, багш сурагчид бүтэн сайн өдөр зохиох олон нийтэд оролцож дуулан “Дуучин шар” гэсэн нэртэй болжээ. 1957 оны 7-р сард Москва хотноо дэлхийн залуучуудын наадамд оролцож “Сэрүүн сайхан хангай” дуугаараа ардын дууны уралдаанд тэргүүн байр эзэлж Монгол хүн уртын дуугаараа анх удаа дэлхийн тайзнаас алтан медаль авчээ.

Гавьяа шагнал:

  • 1961 оны төмөр үхэр жил Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт “Уяхан замбутивийн наран” дуугаа дуулсан нь өндөр үнэлгээ авчээ.1961 онд Улсын Гавъяат жүжигчин цолоор шагнуулсан.
  • 1969 онд Ардын жүжигчин
  • 1984 онд Төрийн шагнал хүртсэн
  • 1997 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан
  • 2005 онд Сэрүүн сайхан хангай дуу нь түүний дуулсанаар ЮНЕСКО-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр тодорсон