Ардын уран зохиолч, Төрийн шагналт Пунцагийн Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалыг тоглолтынхоо гол агуулга болгон яруу найрагтай хоршуулан цэнгүүлж есөн эрдэнийнхээ агуулгад нийцүүлсэн бүтээлүүдээс тоглолт бүрдэнэ. Энэ тоглолт нь хүмүүний амьдралын утга учир, дотоод сэтгэлийн хөг эгшиг, догдолж баяссан мөнхийн хөдөлгөөн, уламжлан дээдлэх өв соёл, өнөд орших төрөлх орноо энгүй их урлагаараа дамжуулан харуулах бүтээл юм. Монгол орон минь уул ус байгаль дэлхийн өнгө үзэмж бүрдсэн яруу тансаг дуу хуур, бүжиг наадмаар илэрхийлэгдсэн байх бөгөөд энэ л сайхан орноо есөн эрдэнээрээ төлөөлүүлэн илэрхийлж эрдэнэ болгоныг нь дуу хуураар эгшиглүүлэн үйл хөдлөлөөр дүрсжүүлэн утга агуулгыг нь илэрхийлсэн бүтээлүүдийг сорчлон оруулсан бүрэн хэмжээний тоглолт юм.
“Есөн эрдэнийн дуурьсал” тоглолтын уран бүтээлчид:
Ерөнхий продюсер: ҮУИТ-ын захирал Г.Цоггэрэл /МУУГЗ/
Ерөнхий зар суртчилгаа, маркетинг: Дэд захирал Х.Энхбат /МУСТА/
Уран сайхны удирдагч: А.Цэдэн-Иш /МУУГЗ/
Ерөнхий найруулагч: А.Даваахүү/ МУГЖ/
Туслах найруулагч: Э.Ганхуяг
Тайз, хувцасны зураач: Ч.Урантуяа
Хөгжмийн найруулга: М.Бирваа, Б.Ганбат, Э.Мөнхбаяр, Э.Түвшинсайхан,
Бүжгийн найруулга : А.Даваахүү /МУГЖ/
Зөвлөх удирдаач: Н.Буянбаатар /МУУГЗ/
Ерөнхий удирдаач: Э.Мөнхбаяр
Дууны найруулга : Хормейстр Б.Бямбачулуун /МУСТА/
Магтаалын найруулга: Т.Баатархүү, Г.Жамба
Бүжгийн концертмейстр: Д.Нарангэрэл/МУСГЗ/