Grand TheatreЗахиргааны хэлтэсХөгжмийн зохиолч М.Бирваа /УГЗ/

,

Хөгжмийн зохиолч М.Бирваа /УГЗ/

Хөгжмийн зохиолч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан

Овог, нэр: Мягмар Бирваа

Төрсөн газар: Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум

Боловсрол:

  • 1995-2000 оныг хүртэл Соёлын дээд сургууль

  • 2007-2011 онд СУИС-ийн хөгжмийн зохиолчийн ангийг Төрийн соёрхолт Ц.Нацагдоржийн удирдлага дор суралцан төгссөн.

М.Бирваа нь 2000 оноос эхлэн тус театрт морин хуурчаар ажиллахдаа 100 гаруй бүтээлүүдийг сурталчлан таниулах, ардын дуу, хөгжим, шашны зан үйлийг судлан, тэдгээрийг өөрийн уран бүтээлдээ тусган Үндэсний хөгжмийн их найрал, цөөхүүл хөгжмийн урын санг өргөжүүлэх ажилд өөрийн хүч хөдөлмөр ур чадвараа зориулан ажиллаж байна.

2016 оноос хөгжмийн зохиолчоор өнөөг хүртэл ажиллаж буй уран бүтээлчийн нэг. М.Бирваа нь хөгжмийн зохиолчоор  ажиллах хугацаандаа дуулалт жүжиг 5, бүжгэн жүжиг 4, дан хөгжмийн бүтээлүүд 20 гаруй,  киноны хөгжмүүд 10 гаруй, бүжгийн хөгжмүүд 20 гаруй, үндэсний их найралд хөрвүүлсэн гадаадын бүтээлүүд 20 гаруй, монголын хөгжимчдийн зохиолын бүтээлүүд 20 гаруй,  дууны бүтээлүүд 50 гаруйг өөрийн үндэсний хөгжимд найруулан бичсэн нь хөгжмийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм.

2006 онд ҮХИН-ын бүрэлдэхүүнтэй Япон улс, БНСУ, 2001 онд Оросын холбооны улсын Москва хотод зохиогдсон Улаанбаатар хотын Соёлын өдрүүд, 2005  онд БНХАУ-д  зохиогдсон Монгол улсын соёлын өдрүүд, БНСУ-дайлчлан тоглолтоор 2010, 2012 онд тус тус  оролцон монгол хөгжмийн хөг аялгуу  гайхамшгийг сурталчлан үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан.

М.Бирваа нь өөрийн авьяас, билиг, ур чадвараа зориулан “Монгол нутаг минь” /2006 он/ концертын хөгжмийн зохиол, найруулга, “Ардын дуун цацал” /2007 он/ дууны уран бүтээлийн найруулга, “Хөөмийн түрлэгтэй эх орон” /2008 он/ концертын бүтээлүүд, “Хөх монголын эгшиглэн” /2009 он/ концертын бүтээлүүд, “Ишиг хөөрхөн нэр” /2010 он/, “Ботго” /2017 он/ хүүхдэд зориулсан дуулалт бүжгийн жүжгийн найруулга, “Тусгаар тогтнол” уран сайхны киноны хөгжим /2011он/, ТШ. СГЗ Д.Төрбатын цомнол “Арван тавны сар” /2011 он/ хөгжимт драмын жүжгийн хөгжим, “Нүүдэлчдийн аялгуу” концерт /ерөнхий хөгжмийн зохиолчоор 2011 он/, “Монголын их хатад” бүжгэн туульсын хөгжмийн найруулга, “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг, “Мөнх тэнгэрийн Монгол” / ерөнхий хөгжмийн зохиолчоор 2015 он/-уудын хөгжмийн зохиолч, ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллан томоохон хөгжмийн бүтээлүүдийг туурвисан төдийгүй, 2005 оноос тасралтгүй Үндэсний Их баяр наадмын Хүндэтгэлийн концерт, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, гадаад, дотоодын төрийн арга хэмжээ, хүлээн авалтад Үндэсний хөгжмийн бүтээлүүд болох “Буйлган шарын явдал”, “Талын домог” /морин хуурын гоцлол/, “Домог” болон “Салхит шувуун” бүжиг, “Жороон жороо” бүжиг, “Их цэнгэл наадаан”, “Ёслол хүндэтгэлийн бүжиг” болох бүжгийн хөгжмүүд нь Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээнд тасралтгүй тоглогдож,  тайзны бүжгэн болон дуулалт жүжиг “Монголын их хатад” бүжгэн туульс,  “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийн хөгжмийн найруулга, зохиолыг туурвиж, Дэлхийн урлагийн их өв сан буюу ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд  бүртгэгдсэн язгуур өвүүдийг нэгтгэсэн “Их нүүдэл”  бүтээлдээ  “Цуур”, Ширэн цартай монгол хуур, хөөмий, уртын дуу, бий биелгээ, суухан хуур, нуман хуур, чулуун царгил, зэрэг ардын язгуур урлагийн ховордсон төрлүүдийг  Монгол төрийн Үндэсний их найралд зориулан бүтээсэн нь онцгой содон зүйл болсон бөгөөд дээрх бүтээлүүд нь мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх, гадаад оронд сурталчлахад хувь нэмэр оруулсан юм.

Гавьяа шагнал:

  • Соёлын тэргүүний ажилтай 2007 он

  • Алтан гадас одон 2012 он