Grand TheatreДууны албаЧ.Бадамханд /МУСТА/

Ч.Бадамханд /МУСТА/

Овог, нэр: Чулуунбат Бадамханд

Төрсөн газар: Хөвсгөл аймаг Арбулаг сум

Боловсрол:

  • 2009 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийг дүүргэсэн.

  • 2014 онд СУИС-ийг МУАЖ А.Нэргүйн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр төгссөн.

  • 2016 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.

Шагнал

  • 2022 онд МЗХолбооний “Тэргүүний залуу”

  • 2022 онд Соёлын тэргүүний ажилтан

Амжилт:

  • 2014 онд Баянмонгол чуулгын ууган дуучин МУСТА Л.Оюунчимэгийн нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” ОУ-ын рок, поп дуучдын анхдугаар уралдаанд ТУСГАЙ байр

  • 2017 онд ОХУ-ын Сочи хотод зохиогдсон “Дэлхийн оюутан залуучуудын их наадам”-д амжилттай оролцсон.

  • 2019 онд дэлхийн хэмжээний “Voice of Mongolia” шоунд амжилттай оролцсон.

  • ОХУ-ын Сочи хотод зохиогдсон “Дэлхийн оюутан залуучуудын их наадам”-д амжилттай оролцсон.

  • 2019 онд дэлхийн хэмжээний “Voice of Mongolia” шоунд амжилттай оролцсон.

  • 2023 Ардын жүжигчин, нэрт уртын дуучин Ч.Шархүүхэний нэрэмжит “Уртын болон Ардын дуу дуулаачид”-ын Улсын III уралдаанд Дэд байр

Бүтээсэн дүр /тайзны/:

  • Үлэмжийн чанар дуулалт жүжигт Данзанравжаагийн эх Мажигхандын дүрд

Бүтээсэн дүр /дэлгэцийн/:

  • Өндөр гэгээний мэндэлсний 386, Соёмбо үсгийг зохиосны 335 жилийн ойд зориулсан “ Хазгар цадиг” баримтат кинонд Занабазарын хатан эх Ханджамц хатны дүрийг бүтээсэн.

Оролцсон уран бүтээлүүд:

  • 2014 он “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг

  • 2015 он “Оройн дээд” дуулалт жүжиг

  • 2016 он “Сүнжидмаа” дуулалт жүжиг

  • 2017 он “Нарны домог” бүжгэн жүжиг

  • 2017 он “Ижил хоёр ботго” хүүхдийн бүжгэн жүжиг

  • 2017 он “Алтан ураг” бүжгэн жүжиг

  • 2018 он “Монголын Их Хатад” бүжгэн туульс

  • 2018 он “Наран мандах талын монгол” бүрэн хэмжээний концерт

  • 2019 он “Уул усны шивнээ” концерт

  • 2019 он “Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойн концерт”

  • 2020 он “Есөн эрдэнийн дуурьсал” концерт

Бие даасан тоглолт:

  • 2023 “New Nomad records” label Монгол каунтри төслийн “Учиртай дөрөв” тоглолт /“New Nomad records”-ийн артист Энх-эрдэнэ, Баатар нартай хамтарсан тоглолт

  • 2024 New Nomad Records “Наран тогоруу” тв контент /live concert/

  • Дан ардын болон уртын дуунаас гадна поп дуунуудыг дуулсан онцлогтой бие даасан “Наран тогоруу” тоглолтоо амжилттай хийсэн. Анир поп оркестр, амьд хөгжмийн хамтлагтай хамтарсан.

  • Шаргын говийн ялаа тоглолт

Бие даасан уран бүтээл:

  • “New Nomad records”-ийн шинээр хөгжүүлэн танилцуулж буй ‘’Монгол Каунтри”” урсгалаар Монгол ардын уртын дуу болон ардын дууг найруулан тоглосон

  • Номер 1 ОАК-ны “Төсөөлөмгүй” дууны клип

  • U FILM Уран бүтээлийн нэгдэл “Эзэгтэйн туслах ” нэвтрүүлгийн “Биелээрэй” дууны клип

  • 2021-2022 он Capital band хамтлаг “Шаргын говийн ялаа” дуу

  • Single ladies-5 Сүйт бүсгүй OST – “Карусел”, “Гэгээнтэн” зэрэг дуу

Аялан тоглолт:

  • 2017 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг

  • 2017 онд ОХУ-н Сочи хот

  • 2017 онд Турк улсын Истанбул хот

  • 2018 онд ӨМӨЗО-ны Жинин /Jinig/ Улаанцав хотод

  • 2019 онд Францын алдарт ОУ-ын “Феникс” цирк, МУ-ын “ANGELS CIRCUS” болон ҮУИТ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт

  • Парис хот

  • Clermont

  • Nantes

  • Dijon

  • Lyon

  • Rennes зэрэг францын 10 гаруй хотууд

  • Швейцарийн Женев хот

  • 2023.10.11-нд Ерөнхийлөгч У. Хүрэлсүх БНФУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд Парис хотын Версалийн Хааны ордны дуурийн театрт Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга “Монголын Сайхан Орон” хүндэтгэлийн тоглолт

  • БНФУ-н Наньт хотод ‘’Монголын Сайхан Орон” хүндэтгэлийн тоглолт

  • БНХАУ- н Шэньян хотод зохион байгуулагдсан ОУ-н экспо арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн очиж уртын дуугаар нээсэн. ​

  • 2023.09,05-11 – ҮУИТ-ын Солонгос улсад хийсэн аялан тоглолт – Асан,Сочон, Керью, Хунсон, Намвон, Пуёо, Чонжу 7 хотоор тоглосон. ​