Овог нэр: Мөнгөн–Өлзий Энхбүрэн
Төрсөн газар: Дорноговь аймгийн Сайншанд сум
Боловсрол:
-
2003-2008 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын II сургууль
-
2009-2014 онд Улаанбаатар хотын “Хөгжим Бүжгийн Коллеж”-д Бүжгийн жүжигчин мэргэжлээр
-
2020-2021 онд Соёл Урлагийн Их Сургуулийн Бүжгийн урлагийн сургуульд “Багш урлагийн боловсрол”
Ажлын туршлага:
-
2014-2016 онд Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театрт бүжигчнээр
-
2017 оноос Монгол Улсын Үндэсний Урлагийн театрт бүжигчин
Шагнал:
-
2019 он “Тэргүүний Залуу” алтан медаль
-
2023 он Соёлын Тэргүүний Ажилтан
Уралдаан тэмцээн:
-
2013 он “Венок Дружбы” Ази номхон далайн орнуудын мэргэжлийн гоцлол бүжигчдийн VII их наадамд амжилттай оролцсон.
-
2023 он МУУГЗ Д.Санжаасүрэнгийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн гоцлол болон цөөхүүл бүжгийн Улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцсон.
Бүтээсэн дүр /тайзны/:
-
ТС, МУУГЗ С. Сүхбаатарын “Нарны домог” бүжгэн жүжгийн 30 жилийн ой / Усны бүжиг, Галын бүжиг, Бөөгийн бүжиг, Чөтгөрийн бүжиг, Төгсгөл- ардын баярын хэсэг/
-
МУУГЗ Д. Баярбаатарын “Монголын их хатад” бүжгэн туульсын 5 жилийн ой / Бөртэ хатан, Чимбай хатан, Самар хатны олны бүжгүүд, Төгсгөл- галын бүжиг/
-
“Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн 10 жилийн ой / 3-р үзэгдэл- Цаасан шувууны хэсэг- Лам хүүгийн дүр, Хунгийн бүжиг, Үлэмжийн чанар- таван мэдрэхүй/
-
МУСТА Д. Ганболдын “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг / Ишиг, ботго, тугалын олны бүжиг/
-
МУСТА Д. Ганболдын “Ижил хоёр ботго” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг / Ботго, 12 жилийн хонины дүр/
-
“Сүнжидмаа” дуулалт жүжиг /Чичиргэнэ, Цэцгэн мишээл, Зүүд, Ноёд хатад/
-
Г. Ган- Очирын найруулга “Марко поло” дорнын мюзикл /Элсэн хүн буюу цаг хугацааны дүр/
-
УГЗ Д.Баярбаатар “Монголын Их Хатад” бүжгэн туульсын 10-н жилийн ой (Алунгоо эх)
Гадаад орны аялан тоглолтууд:
-
2017 БНХАУ-ын Эрээн хот “Орос-Монгол-Хятад гурван улсын соёлын өдрүүд”
-
2017 БНХАУ-ын Нямбо хот “The 15th Asia art festival”
-
2017 ОХУ-ын Москва хот “Москва-Уланбатор 60 лет сотрудничества”
-
2018 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг, Улаан хот “Орос-Монгол-Хятад гурван улсын соёлын өдрүүд”
-
2018 БНХАУ, Тайвань хот “Хуалэн хотын Хэнан хийд болон Фу Хуа соёл урлагийн төвийн аялан тоглолт”
-
2019 БНХАУ, ӨМӨЗО-ны Хянган аймаг, Улаан хот, Оранж театр “Хятад, Монголын олон улсын органик ногоон бүтээгдэхүүний үзэсгэлэн болон хоёр орны хамтарсан Улаанбаатарын соёлын өдрүүд”
-
2019 БНСУ-ын Daejeon, Seacheon, Ta ean хотууд, БНСУ-ын “Хун чуулга”-ын бүжигчидтэй хамтарсан “Nomad-2019” тоглолт
-
2023 он: БНХАУ-ын Ордос хот “Тамгагүй төр” жүжиг
-
2023 он: Англи улс Лондон хот “Монгол Хаан” жүжиг.