Овог,нэр: Ганбат Маралмаа
Төрсөн газар: Улаанбаатар хот
Боловсрол:
-
2017 он Хөгжим бүжгийн коллеж
-
2021 он СУИС Гоцлол хөгжимчин
Мэргэжил: Хуучир хөгжимчин
Ажлын туршлага:
-
2019 оноос МУҮУИТ-т хөгжимчин
Шагнал:
-
Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалангийн нэрэмжит 2020-2021 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт сурлагын амжилт нийгмийн идэвхээр манлайлж “ШИЛДЭГ ОЮУТАН”-аар шалгарсан.
-
2021 онд СУИС-ын шилдэг оюутан болж бакалаврын онцлох диплом.
-
2022 онд “Шилдэг залуу” медаль
-
2024 онд Соёлын яамны “Жуух бичиг”
Уралдаан, тэмцээн:
-
2017 онд МУГЖ, дэд профессор Сундуйн Цэвэлмаа-ын нэрэмжит “Өсвөрийн хуучир хөгжимчдийн мэргэжлийн болон сонирхогчдын 2-р уралдаан” 3-р байр
-
2017 онд БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв “Хятад хөгжмийг хэн сайн тоглох вэ” уралдаанд 3-р байр, 2019онд 2-р байр
-
2019онд Доктор, дэд профессор Л.Оюунчимэгийн нэрэмжит “ӨВЛӨН ХӨГЖИМДӨХҮЙ” хоёрдугаар уралдаанд тусгай байр
-
“АЛТАН НАМАР-2020” 38 дахь наадамд хөгжмийн зохиолч П.Мөнхжингийн “Тал нутгийн зүүд” хоршил бүтээлээр II байр
-
2023 онд Б.Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН III УРАЛДААН”-д оролцсон.
Тайлан тоглолт:
Гоцлон хөгжимдсөн уран бүтээлүүд:
-
2022.06.06 нд “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” 60 жилийн ойн хүрээнд “Global Mind 2” тоглолтонд Astor Piazzolla “Night club 1960” бүтээл
-
2022.11.20 нд Гоцлол хөгжимчдийн тоглолтонд Б.Мөнхболд “Хуучир, симфони найрал хөгжмийн концерт” 1р анги
-
Алтан намар хөгжмийн наадмын шилдэг бүтээл болох Цэн.Эрдэнэбатын “Хуучир хөгжимд зориулсан концерт”-ыг Соёл урлагийг дэмжих сан, Монгол хөгжим 2023 төслийн хүрээнд “Анир” поп оркестртой анхлан хөгжимдсөн.
Аялан тоглосон улс орнууд:
-
2019 онд ӨМӨЗО-Хянган хотод соёлын өдөрлөг
-
2019 онд Хөх хот “Олон улсын ардын урлагийн 11 дэх их наадам”
-
2019 онд Бээжин хотноо болсон Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Алтан ерөөл” тоглолт
-
2022 онд Бүгд Найрамдах Франц Улсад “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ, тоглолтонд оролцсон.