“Монголын бахархал” нь Их хүлгийн туульс, Бөхийн дуулал, Сурын дуулал гэсэн гурамсан бүжгийн жүжгүүдээс бүтсэн бүтээл.
С.Сүхбаатар нь “Их хүлгийн туульс” бүжгэн жүжгээ дэглэн найруулж, өмнө бүтээсэн “Монгол бөхийн дуулал”, “Монгол сурын дуулал” бэсрэг бүжгэн жүжгүүдтэйгээ хамтатган нэг багц болгож олон жил хүсэн мөрөөдсөн Монголын эрийн гурван наадмын сэдэвт гурамсан бүтээлээ “Монголын бахархал” нэртэйгээр бүрэн хэмжээгээр тайзнаа тавьсан түүхтэй.
Хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амар, Л.Идэрбат, Р.Бат-Эрдэнэ, М.Бирваа, Д.Ариунболд