Grand TheatreБүгд1963 он “АЛТАЙН ДУУ” концерт

1963 он “АЛТАЙН ДУУ” концерт

Ардын дуу бүжгийн Улсын чуулгын 1963 оны төлөвлөгөөт уран бүтээлийн нэг бол “Алтайн дуу” концерт байв. Чуулгын уран сайхны удирдагч Л.Цогзолмаа өмнөх онд бүтээсэн “Говийн дуу” концертынхоо үргэлжлэл болгон “Алтайн дуу” концерт нэртэй сэдэвчилсэн бүтээлийг тайзнаа бүтээхээр төлөвлөжээ. 1963 оны эхний хагаст шинэ бүтээлээ нийтэд үзүүлэхийн тулд уран бүтээлчдийн дунд баруун зүгийн ястан үндэстний дуу хөгжмийг судлах ажлыг өрнүүлсэн байна.

Алтайн дуу концертын программ

1

“АЛТАЙН ЦУУРАЙ”

Хөгжмийн зохиолч ТШ, УГЖ Л.Мөрдорж, Д.Мяасүрэн

Найрал дуучид дуулж, үндэсний найрал хөгжимдөнө.

Удирдаач П.Давагжамц

2

“ИХ УУЛ”

Мончоогоо ардын дуу

“БУЖИН ДАЛАЙ”

Захчин цуурай дуу

Эрэгтэй дуучдын хэсэг дуулна.

3

“ҮЗҮҮР ХАДЫН ЦУУРАЙ”

/Захчин ардын дуу/

Эмэгтэй дуучдын хэсэг дуулж, ятга хөгжимчдийн гурвал хөгжимдөнө.

4

“ ЖИРМИЙН БИТҮҮ ШУГУЙ”

Д.Мяасүрэнгийн хөгжим

“ ХОЁР ЖОРОО  МОРЬ”

Казак ардын дуу

Дуучин С.Сэрээтэр дуулж, хөгжимчин А.Самбалхүндэв эвэр бүрээ хөгжмөөр хөгжимдөнө.

5

“НУТГИЙН АНЧИД” бүжиг

Бүжгийг дэглэсэн УГЗ Ц.Сэвжид

Хөгжмийг зохиосон П.Давагжамц

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ.

6

“АЛТАН ГОВИЙН УНАГА”

Монгол ардын дуу

Дуучин Т.Цэнджав дуулж, Д.Жанцанчой хуурдана.

7

“ЦЭНХЭРИЙН УС”

Торгууд ардын дуу

Дуучин С.Цэцгээ, Д. Балчинсүрэн нар дуулна.

8

“ЗАЛУУЧУУД БҮЖИГ”

Бүжгийг дэглэсэн Д. Нанжид

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ.

9

“ЖАРАН ЦАГААН АДУУ”

Захчин ардын дуу

 “ГИЕРГЭНЭ”

Ардын дуу

Д.Мяасүрэнгийн найруулга.

Эмэгтэй дуучдын дөрвөл дуулна.

10

Алтайн аялгуу

“ЯТГААД БАЙНА”

Захчин ардын дуу

Ятга хөгжимчдийн дөрвөл хөгжимдөнө.

11

 “МОНЧООГО”  бүжиг

Бүжгийг дэглэсэн М.Жавзан

Хөгжмийг зохиосон М.Батбаяр

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ

12

“НАМСАН ГУАЙ”

Ардын харьцаа дуу

Дуучин С.Цэцгээ, Б.Лхамжав нар дуулна.

13

“БАРУУН МОНГОЛ” биелгээ

Бүжгийг дэглэсэн УГЗ Ц.Сэвжид

Хөгжмийг зохиосон М.Батбаяр

Бүжгийн жүжигчид бүжиглэнэ

14

“ОРОО САЙХАН ХЭЭР”

Ардын урт дуу

Дуучин С.Сүглэгмаа  дуулж морин хуурчдын хэсэг хуурдана.

Концерт хөтлөгч, жүжигчин: Т.Туяа

Хөгжмийн зохиолч: төрийн шагналт УГЖ Л.Мөрдорж

Найраг дууны багш: Д.Мяасүрэн

Бүжгийн багш:УГЗ Ц.Сэвжид

Туслах найруулагч: Цогтоо

Хөгжмийн удирдаач: П.Давагжамц

Ерөнхий зураач: Ц.Доржпалам

Үйлдвэр ангийн дарга: Гомбосүрэн

Оёдлын мастер: Д.Сүрэнхорлоо

Уран сайнхны удирдагч: УГЖ Л.Цогзолмаа

Leave a Reply