2010 он “Ишиг хөөрхөн нэр” анхны хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг
Найруулагч Д.Ганболд
Цомнол Г.Батаа
Хөгжмийн зохиолч УГЗ, Төрийн шагналт, Г.Бирваа
Бүжиг дэглээч С.Сүхбаатар, Ш.Одонтуяа, Д.Баярбаатар, О.Ууганбаяр, А.Даваахүү
Удирдаач Р.Ганбат
Үндэсний хөгжмийн их найрал
Хормейстр Д.Алтантуул
Н.Норовбанзадын нэрэмжит дуучид
Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
2010 оны 3-р сарын 14-нд анх тоглогдсон. Энэ бүтээлийг урьд өмнө радиогийн жүжиг хэлбэрээр бүтээж байсан бөгөөд энэ удаа тайзны дуулалт бүжгэн жүжиг болгох ажилд Г.Бирваа гуайн хүү ТШ хөгжмийн зохиолч Б.Мөнхболд шинэчлэн тайзны бүтээл болгон дуулалт бүжгэн жүжиг хэмээх холимог төрлийн бүтээл болгон туурвисан. Уг бүтээл нь анхны хүүхдэд зориулсан бие даасан бүтээл юм.