Төв аймгийн Эрдэнэ сумд төрсөн.
1952-1959 онд бага дунд сургууль төгсөж, 1960 оноос урлагийн байгууллагад дуучнаар ажиллах хугацаандаа Марксизм Леннизмийн оройн их сургуулийг төгсчээ.
Тэрээр бага наснаасаа л дуулах дуртай байсан ба сургуулийн концертод дуулж, дууныхаа утгыг дотоод сэтгэлээр илэрхийлэн, утга санааг бүрэн гүйцэд гаргаж үзэгчдэд хүргэхийн төлөө бүтээлч эрэл хагуул хийж ялангуяа ардын язгуур урлагийн судалгаа цуглуулга хийдэг байсан гахйлтай хөдөлмөрч авъяалслаг дуучин юм.
Тэрээр Казах ардын болон зохиолын дуунуудыг сонгон дуулсан нь түүнийг өндөр амжилтанд хүргэсэн юм. Казах дуу дуулахдаа түүний өвөрмөц хэллэг, аялгууны өнгө зохицлыг гойд нарийн тунгаан олж, зан заншлын тусгалыг сэтгэлийн хөдөлгөөнөөр зөв амилуулан дуулсан нь манай баруун алтайн Казах ард түмэнд ихэд хүндлэгдэн хайрлагдсан билээ.Тэрээр Ази, Европын орнуудаар айлчлан тоглохдоо тухайн орны ардын болон зохиолын дууг амьдруулан дуулж өндөр үнэлэлт авч байсан байна.
Д.Хоролсүрэн нь дуулахын зэрэгцээ Ч.Гомбын зохиол “Баянбулгийхан” киноны саальчин Оюуны дүрд амжиттай тоглож байжээ.Түүний гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Тэргүүний ажилчин залуу алтан медаль зэргээр шагнуулж байжээ.