Үлэмжийн чанар дуулалт жүжиг

Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойг тохиолдуулан Үндэсний урлагийн их театрын хамт олон Данзанравжаагийн бүтээл туурвилыг олон жил нарийн нягт судалж бүтээсэн зохиолч А.Шартолгойн зохиомжилсон “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулал нэртэй дуулалт жүжгийг 2008 онд тайзнаа бүтээсэн.
Жүжгийн гол өгүүлэмжийн нэг хэсэг нь Равжаа хутагтын бурангуй үзлийг шогч, ёгт утгаар шүүмжлэн, дэвшилтэт санааг илэрхийлж байсан өнгө аяст хурц хэллэг бүхий шүлэг, холбоо үгээр дамжин өнөөгийн амьдралыг тольдуулан тайзны үйл явдал, уран сайхны аргаар тод томруун харуулж чаджээ.
Жүжгийн найруулагч: анх 2008 МУУГЗ Н.Болд найруулан тоглуулж байсан бол энэ удаад Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч МУГЖ А.Даваахүү найруулагчийн удирдлаган дор тоглогдож байна.

Зохиолч: СГЗ А.Шартолгой

Хөгжмийн зохиолч: СТА Р.Бат-Эрдэнэ

Гол дүрүүдэд:

  • Равжаа хутагтын дүрд: МУГЖ  Б.Батмэнд, Б.Бямбадорж
  • Равжаагийн эцэг Дулдуйтын дүрд: АЖ Д.Самбуу, СТА Э.Чинчулуун
  • Равжаагийн эх Мажигхандын дүрд: СТА Т.Өлзийсайхан, Ч.Бадамханд
  • Цогтзулын дүрд: СТА Ц.Түмэнжаргал, Б.Батцэцэглэн
  • Дадишуаригийн / Дашидари/ дүрд: МУГЖ Н.Амгалан, СТА Д.Дугармаа

Дүрүүд:

  • Номуучимэг- Д.Дугармаа
  • Буяндэлгэр – Ц.Гантуяа
  • Хандмаа 1 – Б.Батцэцэглэн
  • Хандмаа 2 – Д. Осгонбаяр
  • Манжийн хаан – Э.Чинчулуун, Г.Алтанхундага, Б.Бямбадорж
  • Эрдэнэ хутагт – Г.Алтанхундага
  • Ноён – Д.Наранхүү, Т.Баатархүү
  • Хатан – Т.Өлзийсайхан
  • Түшмэл – Мугж Г.Энхбаатар
  • Тайж – Ц.Хаш-Эрдэнэ
  • Данигай -Г.Отгонзул
  • Лам – Мугж Д.Амаржаргал
  • Ламын шавь – Б.Чинбаатар
  • Өвгөн – Б.Зоригтбаатар, Э.Чинчулуун
  • Хүрээ Хархүү – Г.Алтанхундага
  • Хүүхэд 1 – И.Хишигзаяа
  • Хүүхэд 2 -М.Даваа
  • Залуу – М.Мөнхдэмбэрэл
  • Хүрээ бүсгүй –   Д.Урантунгалаг, Б.Баяржаргал, Ц.Давааням

Хунгийн дуу:

  • Г.Алтанхудага, Д.Осгонбаяр,
  • Г.Отгонзул, И.Хишигзаяа