Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 06 дугаар сарын 01-ны өдөр Үндэсний Урлагийн Их Театрын дэргэдэх эцэг эхийн зөвлөл, захиргааны хамт олон хамтран уран бүтээлчид, ажилчдынхаа 170 гаруй хүүхэд багачуудад Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын бүтээл “Хүүхэлдэйн чинээ ээж” жүжгээр бэлэг барьлаа.