1939 онд Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Сангараг гэдэг газар төрсөн.
Улаан буланд тоглолт хийж байхыг төвөөс очсон Соёлын нэрт зүтгэлтэн Л.Ванган үзэж түүний их авъяасыг танин мэдэж урлагийн сургуульд суралцахыг зөвлөн УАДБЧ-д оруулан тусалснаар түүний уран бүтээлийн зам эхэлжээ.Тэрээр 1955 онд Улаанбаатар хотод шилжин ирж Аж үйлдвэрийн комбинатын эсгий, эсгий гутлын үйлдвэрт ажиллаж байгаад Улсын ардын дуу бүжгийн чуулгад шилжин ирж дуучин, гоцлол дуучнаар 40 гаруй жил тасралтгүй ажиллаж байна.1964 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин, 1980 онд Ардын жүжигчин цолоор, Сүхбаатарын одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнаснаас гадна Вьетнам, Лаос улсуудын төрийн дээд шагнал одонгоор шагнагдаж, Вьетнам улсын нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжлөгдөж байв.
Гавьяа шагнал:
- Гавьяат жүжигчин 1964 он
- Ардын жүжигчин 1980 он