Ичинхоролын ХИШИГЗАЯА
Баянхонгор аймгийн Баянхонгор суманд мэндэлсэн.
Намтар
- 2009 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль.
- 2014 онд СУИС-ийг МУГЖ Б.Батболдын удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр суралцаж төгссөн.
- 2015 оноос өнөөг хүртэл Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.
Гавъяа шагнал
Шагнал:
- 2012 онд Тэргүүний залуу алтан медаль
Амжилт:
- 2011 онд Н.Норовбанзадын нэрэмжит Уртын дууны уралдаанд (оюутнуудын дунд) ДЭД байр
- 2015 онд Алтанцэцэгийн нэрэмжит Ардын дууны уралдаанд ТУСГАЙ байр
- 2018 онд ХБ, АЖ, ТШ Л.Цогзолмаагийн нэрэмжит “Монгол Ардын Богино Дуу Дуулаач, Мэргэжлийн Дуучдын Улсын VI Уралдаан”-д амжилттай оролцсон.
Уран бутээлүүд
Бүтээсэн дүр:
- 2017 онд “Ижил хоёр ботго” бүжгэн жүжгийн Ботгоны дуу
- “Нарны домог”, “Үлэмжийн чанар”, “Оройн дээд”, “Монголын их хатад”, “Сүнжидмаа”, “Учиртай гурван толгой” зэрэг дуулалт болон бүжгэн жүжгүүд,
- “Мөнх тэнгэрийн Монгол”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн дуурьсал” зэрэг концертын уран бүтээлүүдийн найрал болон гоцлол дууг дуулжээ.
Аялан тоглолт:
- 2012 онд БНХАУ-н Гуанжу хот аялал жуулчлалын ОУ-н экспо
- 2017 онд БНХАУ-н Хөх хотод Монгол Хятадын экспо
- 2019 онд БНХАУ Монгол Хятадын Экспо