Хөгжмийн зохиолч, МУУГЗ Б.Чинбат Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран сайхны удирдагчаар уригдан ажиллахаар боллоо. Түүний гэр бүл, бага нас Үндэсний Урлагийн Их Театрын тайзтай салшгүй холбоотой бөгөөд аав, ээж Үндэсний урлагийн театр (тухайн үеийн Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга)-ын хөгжимчид байв. Аав нь Гавьяат жүжигчин, хуучирч С.Батмөнх, ээж үндэсний хөгжмийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт, шанзчин А.Цэрэндулам, төрсөн эгч нь бүжигчин байсан юм.