Grand TheatreМэдээМонгол угсаатан мину

Монгол угсаатан мину

Үндэсний Урлагийн Их Театр нь Монгол үндэстэн угсаатны онцлогийг харуулсан сор бүтээлүүдийнхээ дээжсээс үзэгч олондоо толилуулж сурталчилан таниулах, өвлүүлэн уламжлуулах эрхэм зорилгын хүрээнд Хөдөлмөрийн Баатар, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Соёрхолт Сэвжидийн Сүхбаатарын дэглэн найруулсан “Монгол угсаатан мину” тоглолтыг толилууллаа.

• “Дөрвөн тунсаг” (1986 он)
/хөгжмийн зохиолч Л.Бямбадорж/
Дарьганга, Барга, Мянгад, Халх ястны үзэсгэлэнт хатдыг яруу тансаг бүжгийн хөдөлгөөнөөр гайхуулна.
• “Торгууд бүжгийн чуулбар” (1988 он)
/хөгжмийн зохиолч ТШ Х.Билэгжаргал/
13 Алтайн оргилыг магтан дуулсан Торгууд түмний их цэнгэл оршихуй.
• “Дөрвөн Ойрадын уриа” (2009 он)
/хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ/
Ойрад түмний аж байдал, дуу хуур, тоглоом наадгайг магтан дуулна.
• “Наран мандах талын Монгол найраглал” (2018 он)
/хөгжмийн зохиолч Ц.Буян-Орших, УГЗ М.Бирваа/
Зүүн Монгол түмний аж байдал, дуу хуур, тоглоом наадгайн уламжлалыг харуулана.
• “Хан тэнгэр Халх товчоо” (2021-2022 он)
/хөгжмийн зохиолч Ц.Буян-Орших, УГЗ М.Бирваа, УГЗ Б.Бямбабаяр/
Төв халхын ард олны аж амьдралыг харуулсан чуулбар бүжгийг бүтээв.
Манай гарагийн өнцөг булан бүрт оршин суугаа Монгол угсаатан, Монгол туургатны уламжлал, соёл, зан заншил, ахуй байдлыг яруу тансагаар магтан дуулсан “МОНГОЛ УГСААТАН МИНУ” цогц уран бүтээл юм.

Leave a Reply