Grand TheatreМэдээ“ҮДБЭЧ-2013” танилцуулга ном хэвлэн гаргалаа.

“ҮДБЭЧ-2013” танилцуулга ном хэвлэн гаргалаа.

ҮДБЭЧ-ын Маркетингийн алба нь 2013 оны эхний 6 сард хийсэн ажил, уран бүтээлийн тайлан болон 7-12 сард хийх ажлын төлөвлөгөө, шинэ уран бүтээлийн талаар танилцуулга номыг хэвлүүлэн гаргалаа.

Энэхүү танилцуулга номонд хийсэн ажил болон шинээр хийх уран бүтээлүүдийн талаар олон нийтэд таниулан сурталчлах мэдээллүүд багтсан бөгөөд мэдээлэлтэй хуудас бүрд QR кодтой хэвлэгдлээ.

QR код гэдэг бол дэлхийн олон оронд түгсэн цахим шилжилтийн технологи бөгөөд Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын дотроос анхдагч шинэ технологийг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой юм.

Та бүхэн өөрсдийн андройд ухаалаг гар утасныхаа App store эсвэл Play store-с QR-Droid эсвэл QR reader программ таниулан өөрсдийн утсанд суулгаснаар энэхүү брошуран дээрх кодоор цахим ертөнцөд шилжин манай www.mongolian-ensemble.com сайтанд тавигдсан бүх мэдээ мэдээллүүдтэй танилцах бүрэн боломжтой.

Одоогоор веб хөгжүүлэлтийн ажил явагдаж, бид ухаалаг гар утасныхаа аппликейшныг хүлээн авахад бэлэн болоод байгаа бөгөөд удахгүй та бүхэн өөрсдийн гар дээр хүлээн авах болно.

Энэхүү танилцуулга ном нь 8-р сард англи хэлээр гарах ба ҮДБЭЧ-ын үйл ажиллагаагаа 6сараас 1 жилийн өмнөөс урьдчилан төлөвлөж ажиллах зорилготой юм.

ҮДБЭЧ-ын МАРКЕТИНГИЙН АЛБА

Leave a Reply