ЦУУТЫН ЦАГААГЧ ГҮҮ ҮЛГЭРЭЭС СЭДЭВЛЭСЭН “ЭРХ ЦАГААН УНАГА” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН КЛИП, НОМ, CD ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
ҮДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг 9 сарын 21 нд 11,40 морин цагт нээлтэй хийж хүүхэд багачуудын хүртээл болгоно.
“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь байгаль жх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй , эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай. “Цуутын цагаагч гүү” ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх,эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтанаа хайрдан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд нэмэр болох өргөн их ач холбогдолтой хүүхдийн уран бүтээл болох билээ.
“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг МЭШагналт зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧуулгын найруулагч Д.Ганболд, бүжииг дэглээчээр О.Ууганбаяр, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид, дуучид гээд 150 гаруй уран бүтээлчид бүтээн туурвиж, оролцон тоглож байна.
“Эрх цагаан унага” дуулалт жүжгийн дууны клип гарсан бөгөөд “ТӨРИЙН БАНК” ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан, зохион бичлэгийн урладааныг орон даяар сурагчдын амралтаар зохион байгуулахаар ажиллаж байна.