Grand TheatreЯтгаГ.Солонго /МУСТА/

Г.Солонго /МУСТА/

Овог, нэр: Ганхуяг Солонго

Төрсөн газар: Улаанбаатар хот

Боловсрол:

  • 2002 онд Хөгжим бүжгийн коллеж-г Ятга хөгжимчин мэргэжлээр төгссөн.

  • 2007 онд СУИС-ийг гоцлол хөгжимчин, багш мэргэжлээр төгссөн.

  • 2014 онд урлагийн ухааны магистр зэрэг хамгаалсан.

  • 2016 онд БНСУ-ын соёл спорт, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулагддаг мэргэжил солилцооны олон улсын CPI хөтөлбөрийг суралцаж төгссөн.

Мэргэжил: Ятга хөгжимчин

Ажлын туршлага:

  • 2002 оноос өнөөдрийг хүртэл ардын хөгжмийн Хан богд хамтлагийг ахлан дэлхийн 30 гаруй орноор аялан тоглолт хийж хөгжмийн урлагийн олон арван нэр хүндтэй фестиваль, арга хэмжээ, тоглолтод орж монгол үндэсний урлагаа дэлхийд сурталчлан таниулж ирсэн.

  • 2016-2019 онд Монгол Улсын Консерваторид ятга хөгжмийн  багш

  • 2019-2020 онд СУИС-д  ятга хөгжмийн багш

  • 2007 оноос Үндэсний Урлагийн Их Театрт гоцлол хөгжимчин

Оролцсон уралдаан тэмцээнүүд:

  • 2006 онд “Алтан намар” хөгжмийн наадмаас хөгжмийн зохиолч Х.Алтaнгэрэлийн “Бор борын бялзуухай” зохиолоор шилдэг бүтээлийн шагнал хүртсэн.

  • 2006 онд “MMUM-2006” тэмцээний “ Talent miss” шагналт

  • 2008 оны Үндэсний Урлагийн Их Театраас зохион байгуулсан шинэ уран бүтээлийн уралдаанд Ятгын дөрвөлөөр 3-р байр

  • 2009 онд үндэсний цөөхүүл хөгжимчдийн улсын хоёрдугаар уралдааны дэд байрын шагнал хүртсэн.

  • 2012 онд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн хоёрдугаар уралдааны 3 дугаар байрын шагналт

Гавьяа, шагнал:

  • 2007 онд “Шилдэг залуу Алтан медаль”

  • 2014 онд ССАЖЯ-ны “жуух бичиг”

  • 2018 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг.

  • 2023 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

  • “Мөнгөн мод” наадмын 2023 оны шилдэг хөгжимчин цомоор тус тус шагнагдсан.

Бие даасан цомог, уран бүтээл:

  • 2002 онд – “Хан-Богд” хамтлагийн анхны CD

  • 2003  онд – Францын Saint florents хотод болдог “Les orentales”  дорно дахины хөгжимчдийн фестивальд гоцлон хөгжимдсөн.

  • 2004 онд – СУИС-ийн 15 жилийн ойн гала тоглолтод О.Эрдэнэбатын “Концертино” -г анх хөгжимдөн оролцсон.

  • 2005 онд  – Швейцарын “Face music” prodaction-тай хамтран Ayalguu-Vol.I-CD Magtaal-Hoomij-Vol.II-CD

  • 2005 онд – “Шингэх нарны туяанд урсаж буй нуур” ятгын чуулгын тайлан тоглолт

  • 2006 онд – Бельги улсын  Antwerpen хотноо зохион байгуулагдсан  Олон улсын урлагийн наадамд “Хөх торгон дээл” бүтээлээр амжилттай оролцсон.

  • 2006 онд – АНЭУлсын Дубай хотод зохион байгуулагдсан Говь цөлтэй орнуудын Урлагийн их наадамд амжилттай оролцсон.

  • 2006 онд – Алтан намар хөгжмийн наадмын шилдэг бүтээл болох Х.Алтангэрэлийн “Бор борын бялзуухай” бүтээлийн анхны тоглогч.

  • 2007 онд – ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдсан “Олон улсын эрдэм шинжилгээний чуулган”-ы нээлтэд уригдан оролцсон.

  • 2007 онд – “Ятгын эгшиг” тайлан тоглолт хийсэн.

  •  2007 онд “Ятгын аялгуу” CD

  • 2008 онд – Швейцарын “Face music” prodaction-тай хамтран Chinggis Ayalguu-Vol.III-CD

  • 2008 онд Ardiin Ayalguu-Vol.IV-CD

  • 2009 онд – АНУлсад нээлтээ хийсэн “Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлтэд тоглосон.

  • 2010 онд– Бельги улсын Брюссель хотноо “WONDER BRUSSEL” арга хэмжээнд урлагийн тоглолтоор оролцсон.

  • 2011 онд – Сингапур улсын “ Marina bay sands’’ төвийн дэргэдэх “ Lotus museum”-нээлтэнд тоглосон.

  • 2012 онд-ХБНГУ болон скандинавын орнуудаар аялан тоглож хамтлагийн ээлжит цомгийг бичүүлсэн

  • 2013 онд  – Б.Мөнхболдын “Сорхaгтани хатан” хос ятганд зориулсан бүтээлийг анхлан тоглосон

  • 2013 онд – Дээрхийн гэгээн IV далай ламын айлдварт ая эгшигээ өргөн барьсан.

  • 2014 онд – БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан Монгол Хятадын найрамдалт харилцааны 65 жилийн ойн тоглолтод Алтай ятгаар гоцлон хөгжимдсөн.

  • 2014 онд – Монгол улсын ерөнхийлөгчийн Япон улс дахь айлчлалын урлагийн тоглолтод оролцсон.

  • 2015 онд- Бие даасан уран бүтээл болох “Торгоны хээ” бүтээлийг олон нийтийн хүртээл болгосон.

  • 2016 онд – Солонгосын үндэсний театрт олон улсын хөгжимчидтэй хамтарсан тоглолт хийсэн.

  • 2017 онд – “Давос”-ын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын урлагийн арга хэмжээнд гоцлон тоглосон.

  • 2017 онд – ТС Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан “ шүлгэд зориулан “ xөгжмийн зохиолч Б.Мөнхболдын бичсэн “Амар амгалан “ зохиолыг тоглон бичүүлсэн.

  • 2017 онд -“Хан богд” хамтлагийн 20 жилийн ойд зориулан Этнo модерн шинэ цомог гаргасан.

  • 2017 онд -Европын орнуудаар аялан тоглож Брюссель хотноо болдог олон улсын “Сфинкс” фестивальд “Хан богд” хамтлагаараа амжилттай оролцсон.

  • 2017 онд- “Хан богд” хамтлагийн 20 жилийн ойд зориулан тавьсан “Марал” мюзиклд

    туcлах найруулагч, хөгжимчнөөр ажилласан.

  • 2018 онд – “Туульсын хатад” уран бүтээлд төрийн ятгаар хонин хууртай хамтран тоглосон.

  • 2018 онд – Торгоны хээ” бие даасан цомог гаргасан.

  • 2019-2021 онд AHУлсад тойрон гардаг “Чингис хаан” үзэсгэлэнгийн урлагийн тоглолтыг хариуцан

    ажилласан.

  • 2021-2023 онд  Ятга хөгжимд зориулан 10 орчим ковер хөгжим хийн дүрсжүүлсэн

  • 2023 онд ADRA Rock band-тай хамтран 4 хөгжим дээр хамтран тоглож дүрсжүүлсэн.

  • 2023 онд “Synth and Symphony” 1,2 DJ  эвентийг nomadic wawe нэгдэлтэй хамтран маш амжилттай зохион байгуулсан

  • 2023 -“Dreaming” Ковер альбомоо гарган олон улсын хөгжмийн сувгуудад оруулсан.

  • 2023 онд -Монгол улс, Их Британи,Умард Ирландын нэгдсэн хаант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан Лондон хот дахь тоглолтод амжилттай оролцсон.

  • 2023 онд – Лондон хотноо өөрийн шинэхэн уран бүтээл болох “The HU”хамтлагийн гишүүн Н.Тэмүүлэнгийн хөгжим “So Long Go” бүтээлээр клип хийсэн.

  • 2023 онд -Xөгжмийн зохиолч Ж.Шараагийн “Чин зүрхний хайр” дууг гитарчин Ц. Алтангэрэлтэй хамтран коверлон тоглож дүрс бичлэг гаргасан.

  •  2023 онд -БНХАУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яамны санаачлан “The World and China Magazine”-тай хамтран зохион байгуулсан  Хятад ятгачидтай хамтарсан ” Ятгын эгшиг”  тоглолтоо амжилттай толилуулсан.

  • 2023 онд -БНХАУ-н Лан фан хотын “Торгоны зам” театрт “Мөрөөдлийн Лан фан” олон улсын урлагийн наадамд амжилттай оролцсон.

  • 2023 онд -Анх удаа азийн 5-н орны (Монгол, Хятад, Солонгос, Япон, Вьетнам) ятгачид хамтран Ханжоугийн Азийн олимпын наадмын нээлтийн хөгжмийн 1 болох “Heart to Heart” хөгжмийг тоглоход монгол улсаа төлөөлөн маш амжилттай хамтран оролцсон.

  • 2023 онд -“Welcome to Mongolia”аяны хүрээнд Тайланд улсын Бангкок хотод нээсэн дэлхийн алдарт фото зурагчны “People and Their World” үзэсгэлэнгийн нээлтэд уригдан очиж тоглосон.

  • 2024 онд -Өөрийн анхны бие даасан монголын нэрт хөгжмийн зохиолчдын  ятга хөгжимд зориулсан 9 зохиолоос   бүрдсэн “SOLONGO” пянзаа гаргасан.

Аялан тоглосон улс:

  • Франц

  • Бельги

  • Герман

  • Швейцар

  • Чех

  • Испани

  • Люксембург

  • АНУ

  • БНХАУ

  • Австри

  • Орос

  • Тайланд

  • Солонгос

  • Япон

  • Монтекарло

  • Дани

  • Андора

  • Швед

  •  Нидерланд

  • Арабын нэгдсэн Эмират

  • Англи

  • Энэтхэг

  • Сингапур

  • Малайз

  • Финлянд зэрэг орнуудаар аялан тоглож байсан.