Grand TheatreДууны албаДорж Осгонбаяр /СТА/

Дорж Осгонбаяр /СТА/

Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан

Доржийн ОСГОНБАЯР /МУСТА/

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд мэндэлсэн.

Намтар 

  • 2004 онд Сүхбаатар аймгийн Тэмүүлэл цогцолбор сургууль
  • 2009 онд СУИС-ийг МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр төгссөн.
  • 2004-2017 онд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” ХДТ
  • 2017 оноос өнөөг хүртэл  Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.

Гавъяа шагнал

  • 2007 онд МУАХолбооны Сүхбаатар аймаг дахь салбарын Өргөмжлөл
  • 2008 онд МУАХолбооны Хүндэт Өргөмжлөл
  • 2010 онд Аймгийн Залуучуудын Холбооны “Мөнгөн Од” медаль
  • 2011 онд МЗХ-ны “Тэргүүний Залуу Алтан медаль”
  • 2012 онд “МУСТА” цол
  • 2019 онд “АЛТАН ГАДАС” одон

Амжилт:

  • 2004 онд МУГЖ Б.Доржцэрэнгийн “Хамгийн дундаас онцгой” дууны Улсын уралдаанд ДЭД байр
  • 2005 онд “ХХ-р зууны шилдэг 25 дуу” дууны Улсын уралдаанд “Хамгийн дундаас онцгой” дуугаар ДЭД байр
  • 2006 онд ХБ, АЖ, ТШ Л.Цогзолмаагийн нэрэмжит “Монгол Ардын Богино Дуу Дуулаач, Мэргэжлийн Дуучдын Улсын III уралдаан”-д амжилттай оролцсон
  • 2008 онд “ХХ-р зууны шилдэг 25 дуу” дууны Улсын уралдаанд “Зүүдний говь” дуугаар ДЭД байр
  • 2005 онд Морины дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаанд Үзэгчдийн таашаал хүртсэн дуучин
  • 2010 онд ӨМӨЗО-ны Шилийн  гол аймагт зохиогдсон ОУ-н Уртын дууны уралдаанд амжилттай оролцсон

Уран бутээлүүд

Оролцсон уран бүтээлүүд:

  • 2017 онд “Нарны домог” бүжгэн жүжиг
  • 2018 онд “Монголын их хатад” бүжгэн туульс
  • 2018 онд “Ижил хоёр ботго” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг
  • 2018 онд “Наран мандах талын Монгол” концертын уран бүтээл
  • 2019 онд “Уул усны шивнээ” концертын уран бүтээл
  • 2020 онд “Есөн эрдэнийн дуурьсал” концертын уран бүтээл

Цомог:

  • 2013 онд “Хүслийн цэнхэр аялгуу” хамтарсан цомог

Тайлан тоглолт

  • 2007 онд “Хүслийн цэнхэр аялгуу 1 ” МУСТА О.Батболдтой хамтарсан тоглолт
  • 2011 онд “Уртын дуу шиг тал мину” бие даасан тоглолт Сүхбаатар болон Дорнод аймагт
  • 2013 онд “Хүслийн цэнхэр аялгуу 2 ” МУСТА О.Батболдтой хамтарсан тоглолт
  • 2015 онд “Наран мандах нутаг” бие даасан тоглолт МБӨ
  • 2016 онд “Наран мандах нутаг” бие даасан тоглолт Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Багануур, Бор-Өндөр
  • 2017 онд “Наран мандах нутаг” бие даасан тоглолт Сүхбаатар аймгийн бүх сумдаар
  • 2018 онд “Наран мандах нутаг” бие даасан тоглолт Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудаар

Аялан тоглолт:

  • 2010 онд Вьетнам ОУ-н Ардын Урлагийн наадам
  • 2012, 2019 ондуудад БНСУ