Дүгэржанцангийн ДУГАРМАА / МУСТА/
Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд мэндэлсэн.
Намтар
- 2002 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р сургууль.
- 2008 онд СУИС-ийг МУГБ Ц.Дэлгэрийн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр суралцаж төгссөн.
- 2011-2015 онд Дуу бүжгийн Боржигон чуулга
- 2015-2017 онд Саран хөхөө театр
- 2019 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.
Гавъяа шагнал
Шагнал:
- 2012 онд Тэргүүний залуу алтан медаль
- 2019 онд МУСТА
Амжилт:
- 2010 онд ХБ, АЖ, ТШ Л.Цогзолмаагийн нэрэмжит “Монгол Ардын Богино Дуу Дуулаач, Мэргэжлийн Дуучдын Улсын V Уралдаан”-д ШАГНАЛТ байр
- 2015 онд Морины дууны Улсын уралдаанд ДЭД байр
- 2018 онд ХБ, АЖ, ТШ Л.Цогзолмаагийн нэрэмжит “Монгол Ардын Богино Дуу Дуулаач, Мэргэжлийн Дуучдын Улсын VI Уралдаан”-д НЭРЭМЖИТ шагнал
Уран бутээлүүд
Театрын урын сан:
- “Нарны домог”, “Үлэмжийн чанар”, “Оройн дээд”, “Монголын их хатад”, “Сүнжидмаа”, “Учиртай гурван толгой” зэрэг дуулалт болон бүжгэн жүжгүүд,
- “Мөнх тэнгэрийн Монгол”, “Наран мандах талын Монгол”, “Уул усны шивнээ”, “Есөн эрдэнийн дуурьсал” зэрэг концертын уран бүтээлүүдийн найрал болон гоцлол дууг дуулжээ.