Чулуунбатын БАДАМХАНД
Хөвсгөл аймгийн Арбулаг суманд мэндэлсэн.
Намтар
- 2009 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийг дүүргэсэн.
- 2014 онд СУИС-ийг МУАЖ А.Нэргүйн удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр төгссөн.
- 2016 оноос Үндэсний Урлагийн Их Театрт ажиллаж байна.
Гавъяа шагнал
Амжилт:
- 2014 онд Баянмонгол чуулгын ууган дуучин МУСТА Л.Оюунчимэгийн нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” ОУ-ын рок, поп дуучдын анхдугаар уралдаанд ТУСГАЙ байр
- 2017 онд ОХУ-ын Сочи хотод зохиогдсон “Дэлхийн оюутан залуучуудын их наадам”-д амжилттай оролцсон.
- 2019 онд дэлхийн хэмжээний “Voice of Mongolia” шоунд амжилттай оролцсон.
Уран бутээлүүд
Оролцсон уран бүтээлүүд:
- 2014 он “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг
- 2015 он “Оройн дээд” дуулалт жүжиг
- 2016 он “Сүнжидмаа” дуулалт жүжиг
- 2017 он “Нарны домог” бүжгэн жүжиг
- 2017 он “Ижил хоёр ботго” хүүхдийн бүжгэн жүжиг
- 2017 он “Алтан ураг” бүжгэн жүжиг
- 2018 он “Монголын Их Хатад” бүжгэн туульс
- 2018 он “Наран мандах талын монгол” бүрэн хэмжээний концерт
- 2019 он “Уул усны шивнээ” концерт
- 2019 он “Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойн концерт”
- 2020 он “Есөн эрдэнийн дуурьсал” концерт
Аялан тоглолт:
- 2017 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг
- 2017 онд ОХУ-н Сочи хот
- 2017 онд Турк улсын Истанбул хот
- 2018 онд ӨМӨЗО-ны Жинин /Jinig/ Улаанцав хотод
- 2019 онд Францын алдарт ОУ-ын “Феникс” цирк, МУ-ын “ANGELS CIRCUS” болон ҮУИТ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт
- Парис хот
- Clermont
- Nantes
- Dijon
- Lyon
- Rennes зэрэг францын 10 гаруй хотууд
- Швейцарийн Женев хот