НАМСРАЙСҮРЭН ОВОГТОЙ БАТСҮРЭН
НАМТАР
Үндэсний урлагийн их театрын ерөнхий нягтлан бодогч Н.Батсүрэн нь 1970 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1978 онд Улаанбаатарын хотын 10 жилийн 3-р дунд сургуульд суралцан 1988 онд бүрэн дунд боловсролыг эзэмшсэн. 1993 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн факультетэд элсэн орж, 1997 онд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлийг эзэмшсэн байна.
Мэргэжил: Нягтлан бодогч
Ажлын туршлага:
- МУИС Захиргаа 1988 он
- ГХХК Нягтлан бодогч 1997 он
- ҮУИТ Нягтлан бодогч 2006 он
Гавьяа шагнал:
- Санхүү банкны Тэргүүний ажилтан 2010 он
- Хөдөлмөрийн Хүндэт Медаль 2015 он
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон 2021 он