Доноровын Сүхбаатар
1973 онд ХБДС-ийн бүжгийн ангид орж суралцан Бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсөн
1978 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад бүжигчнээр орж ажилласан.
Ажиллаж байх хугацаандаа бүжигчин, гоцлол бүжигчин, бүжиг ангийн дарга зэрэг үүрэг гүйцэтгэж байсан.
Улмаар 1999 оноос дууны техникч, оператор, найруулагчаар өнөөдрийг хүртэл /2021 он/ ажиллаж ирлээ.
Гавьяа шагнал:
- БНМАУ-соёлын яамны жуух бичиг. Засгийн газрын жуух бичиг.
- Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Тэргүүний Ажилтан
- Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтайн
- Алтан Гадас одон
- Бүгд Найрамдах Вьетнам Улсын соёлын тэргүүний ажилтан, Найрамдлын медаль зэрэг гадаад дотоодын төрийн шагналаар тус тус шагнуулсан.
Ажиллаж байх хугацаандаа /дотоодын/ 18 аймгийн төв, сум, бригадын төвүүдээр аялан тоглолтуудад оролцож төрийн болон УАДБЧуулгын ээлжит уран бүтээлүүд гадаад дотоодын ЗХУ. Польш. Герман. Чех. Словак. Франц. Итали. Болгар. Афганистан. Лаос. Вьетнам. Камбож. Солонгос. Япон. АНУ. зэрэг 20 гаруй улсад хийсэн аялан тоглолт Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож ирсэн.
1991-1993 онд АНУ-ын Нью-Йорк. Вашингтон. Санфранциско. Чикаго. Лас– Вегас. Бостон зэрэг 115 хотоор аялан тоглосон RBBBC** тоглолтод бүжигчин. дууны туслах техникчээр ажиллаж дууны найруулагч бэ мэргэжлээр мэргэшсэн.