Д.Түвшинжаргал 1957 онд Өвөрхангай аймгийн Нарантээл сумын нутаг Цагаан-Овоо хэмээх газар төрсөн. 1982 оноос УАДБЧ-д уртын дуучнаар орсон нь түүний ажил амьдралын бахархал болсон гэж тэрээр дурсдаг. Мөн Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н. Норовбанзад МУГЖ Ж. Дорждавга, Б.Лхамжав багш нараа бурхадууд гэж боддог. Түүний ажиллах хугацаандаа хийсэн бүтээснийг маань хамт олон, төр засаг үнэлж Монгол улсын уртын дуучдын уралдаан монгол туургатны уртын дууны уралдаануудад тэргүүн шагналууд, ДЗО-ны XIII их наадмын хошой алтан медалиуд,
1994 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг
1996 онд МУГЖ цолоор тус тус шагнасан.