Grand TheatreБүжгийн албаМ.ЭНХБҮРЭН /МУСТА/

М.ЭНХБҮРЭН /МУСТА/

Овог нэр: Мөнгөн–Өлзий Энхбүрэн

Төрсөн газар: Дорноговь аймгийн Сайншанд сум

Боловсрол:

  • 2003-2008 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын II сургууль

  • 2009-2014 онд Улаанбаатар хотын “Хөгжим Бүжгийн Коллеж”-д  Бүжгийн жүжигчин мэргэжлээр

  • 2020-2021 онд Соёл Урлагийн Их Сургуулийн Бүжгийн урлагийн сургуульд  “Багш урлагийн боловсрол”

Ажлын туршлага:

  • 2014-2016 онд Дорноговь аймгийн “Саран Хөхөө” театрт бүжигчнээр

  • 2017 оноос Монгол Улсын Үндэсний Урлагийн театрт бүжигчин

Шагнал:

  • 2019 он “Тэргүүний Залуу” алтан медаль

  • 2023 он Соёлын Тэргүүний Ажилтан

Уралдаан тэмцээн:

  • 2013 он “Венок Дружбы” Ази номхон далайн орнуудын мэргэжлийн гоцлол  бүжигчдийн VII их наадамд амжилттай оролцсон.

  • 2023 он МУУГЗ Д.Санжаасүрэнгийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн гоцлол болон цөөхүүл бүжгийн Улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцсон.

Бүтээсэн дүр /тайзны/:

  • ТС, МУУГЗ С. Сүхбаатарын “Нарны домог” бүжгэн жүжгийн 30 жилийн ой / Усны бүжиг, Галын бүжиг, Бөөгийн бүжиг, Чөтгөрийн бүжиг, Төгсгөл- ардын баярын хэсэг/

  • МУУГЗ Д. Баярбаатарын  “Монголын их хатад” бүжгэн туульсын 5 жилийн ой / Бөртэ хатан, Чимбай хатан, Самар хатны олны бүжгүүд, Төгсгөл- галын бүжиг/

  • “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн 10 жилийн ой / 3-р үзэгдэл- Цаасан шувууны хэсэг- Лам хүүгийн дүр, Хунгийн бүжиг, Үлэмжийн чанар- таван мэдрэхүй/

  • МУСТА Д. Ганболдын “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг / Ишиг, ботго, тугалын олны бүжиг/

  • МУСТА Д. Ганболдын “Ижил хоёр ботго” хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг / Ботго, 12 жилийн хонины дүр/

  • “Сүнжидмаа” дуулалт жүжиг /Чичиргэнэ, Цэцгэн мишээл, Зүүд, Ноёд хатад/

  • Г. Ган- Очирын найруулга “Марко поло” дорнын мюзикл /Элсэн хүн буюу цаг хугацааны дүр/

  • УГЗ Д.Баярбаатар “Монголын Их Хатад” бүжгэн туульсын 10-н жилийн ой (Алунгоо эх)

Гадаад орны аялан тоглолтууд:

  • 2017 БНХАУ-ын Эрээн хот “Орос-Монгол-Хятад гурван улсын соёлын өдрүүд”

  • 2017 БНХАУ-ын Нямбо хот “The 15th Asia art festival”

  • 2017 ОХУ-ын Москва хот “Москва-Уланбатор 60 лет сотрудничества”

  • 2018 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг, Улаан хот “Орос-Монгол-Хятад гурван улсын соёлын өдрүүд”

  • 2018 БНХАУ, Тайвань хот “Хуалэн хотын Хэнан хийд болон Фу Хуа соёл урлагийн төвийн аялан тоглолт”

  • 2019 БНХАУ, ӨМӨЗО-ны Хянган аймаг, Улаан хот, Оранж театр “Хятад,  Монголын олон улсын органик ногоон бүтээгдэхүүний үзэсгэлэн болон хоёр орны хамтарсан Улаанбаатарын соёлын өдрүүд”

  • 2019 БНСУ-ын Daejeon, Seacheon, Ta ean хотууд, БНСУ-ын “Хун чуулга”-ын бүжигчидтэй хамтарсан “Nomad-2019” тоглолт

  • 2023 он: БНХАУ-ын Ордос хот “Тамгагүй төр”  жүжиг

  • 2023 он: Англи улс Лондон хот “Монгол Хаан” жүжиг.