Овог, нэр: Нордог Жүрмэддорж
Төрсөн газар: Өмнөговь аймаг
Төгссөн сургууль:
-
1984-1994 Сэврэй сумын ерөнхий боловсролын сургууль
-
1995-1999 онд Соёл Урлагийн Их Сургуулийг Анхны дээд мэргэжлийн “Эвэр бүрээч” буюу “Гоцлол хөгжимчин, мэргэжлийн сургуулийн багш” мэргэжлээр суралцаж төгссөн.
-
2016 онд СУИС-д “Эвэр бүрээ хөгжмийн үүсэл гарал уламжлал шинэчлэл” сэдвээр Урлагийн ухааны магистр зэргийг хамгаалсан.
Мэргэжил: Эвэр бүрээч, мэргэжлийн сургуулийн багш
Ажлын туршлага:
-
1992-1995 онд Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрт эвэр бүрээ хөгжимчин
-
1996-1997 Төмөр замчдын чуулгад эвэр бүрээ хөгжимчин
-
1997-1998 онд Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад эвэр бүрээ хөгжимчин
-
1999-2001 онд Төмөр замчдийн дуу бүжгийн чуулгад эвэр бүрээ хөгжимчин
-
2003-2006 онд ХБК-д эвэр бүрээ хөгжмийн багш
-
2006 оноос СУИС-д эвэр бүрээ хөгжмийн багш
-
2001 оноос МУҮУИТ-т хөгжимчин
Уралдаан тэмцээн:
-
2002 онд ҮДБЭЧуулгын хөгжимчдийн уралдаанд 2-р байр,
-
2004 онд ҮДБЭЧуулгын хөгжимчдийн уралдаанд 5-р байр,
-
2008 онд Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Мэргэжлийн үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд гоцлол эвэр бүрээ төрөлд “ГРАНПРИ” шагнал хүртсэн юм.
-
2014, 2018 онд байгууллагын Хөдөлмөрийн Аварга,
-
2019 оны Вертоуз академийн Шилдэг хөгжимчин.
-
Osaka international chamber music competition and Festa -Menuhin Gold prize -Folkloric music special award -Online Audence award
СУИС сурч байхдаа 1997 онд ангийн оюутан найз залуустайгаа хамтарч, санаагаа нэгтгэн Үндэсний хөгжмийн “Тэнгэр аялгуу” хамтлагийг үүсгэн байгуулалцаж улмаар:
-
2001 онд БНАСУ-ын Хаврын баяр наадмаас Мөнгөн цом диплом,
-
2001 онд БНСУ-ын Чэжү хотод зохиогдсон фестивалиас тусгай шагнал,
-
2002 онд “Улсын цөөхүүл хөгжимчдийн анхдугаар уралдаан”-д 3-р байр,
-
2006 онд АНУ-ын Юта мужид зохиогдсон ардын урлагийн наадмаас шилдэг өргөмжлөл,
-
2007 Япон улсын Токио хотод зохиогдсон наадмаас Азийн ТОП 10 хамтлагаар шалгарсан.
Гавьяа шагнал:
-
2005 он Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан”
-
2010 он Нийслэлийн Хангарьд Медаль”
-
2015 он Үйлдвэрчний эвлэлийн “Соёлын тэргүүний ажилтан”
-
2017 он Хөдөлмөрийн хүндэт медаль
-
2021 он Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Бие даасан уран бүтээл/цомог:
-
Тэнгэр аялгуу хамтлагийн хамт:
-
2006 онд “Эсэн тэнгэрийн эгшиглэн” тайлан тоглолт
-
2013 онд “” тайлан тоглолт
-
2001 онд “Тэнгэр аялгуу” 1-р цомог
-
2005-онд “Хөдөөгийн сайхан” 2-р цомог
-
2005 онд “Мартагдсан аялгуу” хөөмий, цуур, эвэр бүрээ хөгжмийн цомог
Бүтээсэн дүр /дэлгэцийн/:
-
Хөдөөгийн сайхан Хавар клип
-
“Эвэр бүрээн дуудлага” Баримтат кино 2021
Н.ЖҮРМЭДДОРЖИЙН САНААЧЛАН БҮТЭЭСЭН БҮТЭЭЛҮҮД
ЭВЭР БҮРЭЭ ХӨГЖМИЙН ШИНЭ ХУВИЛБАР
Эвэр бурээ хөгжмийн үүсэл хөгжлийн явцдаа хийгдсэн олон шинэ хувилбар хувилалтуудыг 5 ерөнхий хэсэг болгож ангилсны дараа 6 дахь шинэчилсэн хувилбарыг 1999 онд гаргаж ирсэн. Үүнд:
-
1-р хувилалт. 1960 оны ухрийн болон хайнагийн эврээр зүйж бүрж хийсэн гадуураа ясан бөгжтэй эвэр бурээ,
-
2-р хувилалт 1961 оны хуш модоор бүрж хийсэн Пентатоник хөгтэй эвэр бурээ,
-
3-р хувилалт 1965 оны хагас өнгөнуудийг нэмж оруулж өгсөн, Xроматик хөгтэй эвэр бурээ,
-
4-р хувилалт 1989 оны доошоо 3 өнгө нэмсэн мөн шилжих октавтай, Cольтой эвэр бурээ,
-
5-р хувилалт 1991 оны доошоо 2 өнгө буюу нэмсэн буюу Fлятай эвэр бурээ,
-
6-р хувилалт 1999 оны шинэ хөглөгөөтэй Фа-тай эвэр бурээ.
Шинэчилсэн хөгтэй 6-р хувилалтын эвэр бүрээнд гарсан давуу талууд:
-
Дээд оkтавын өнгө доордож дуугарахаа больсон буюу өнгө унахаа больсон ба шилжих оkтавыг хэрэглэх шаардлагагүй болсон.
-
Зүүн гарын ядам хуруунд соль өнгийг шинээр нэмж хийж өгсөн нь хөгжимчний тоглох ур чадварт тремел зэрэгт саадгүй болж өгсөн.
-
Баруун гарын эрхий хуруунд 6 даралт байсныг 2-ыг нь чигчий хуруу руу шилжүүлсэн нь техникийн тал дээр онцгой ач холбогдлоо өгсөн. Fа# даралтыг өнхөрдөг жижиг дамар хийж өгсөн нь Fляс соль руу шилжихэд дөхөмтэй болсон ба чигчий хурууны Ля бемоль, Ля, Си бемоль, Ре бемоль зэрэг өнгөнүүдийн даралтыг мөн өнхөрдөг дамарыг оролцуулж хийж өгсөн
-
Байнгын сөхөөстэй байдаг хавхлагуудыг нимгэн гууль (латун)-р хийж өгсөн нь бүх даралтанд (пурш) хатуу төмөр ашиглахгүй хялбар болсон
-
Их биений үзүүр хэсэг буюу мундштукний амыг үйсээр хийж өгсөн нь хий алдахгүй сайнаар нөлөөлсөн
-
Зүүн гарын ребемолийг өнхөрдөг шаригтай хийж өгсөн нь мөн техник буюу бусад тремел зэрэгт ач холбогдлоо өгсөн.
-
Мөн зүүн гарын лябемолийн нэмэлт даралтыг мөн өнхөрдөг дамартай болгож хийсэн Лябемоль Лябекарийн хоорондох болон өөр өнгөтэй харьцах тэхникийн үзүүлэлтийг сайжруулж өгсөн.
-
Эвэр бүрээ хөгжмийн ерөнхий маталтыг өөрчилж, баруун гарын шууг ороож тогтсон маягтай болгож өгсөн нь хөгжим баруун гарын шуун дээр тогтож байгаа учраас хөгжимчин хөгжмөө тоглож байх үед гараас хөгжмөө алдах, хөгжмөө гараараа барих шаардлагагүй болж өгсөн
-
Бугалгыг салдагаар хийсэн нь дөнгөж суралцаж байгаа хүүхдэд өөртөө хөгжмөө тохируулан барьж тоглох, хөгжмийн хэлбэрээр хайрцаг буюу путляртай болсон нь овор хэмжээ багасаж өнгө узэмж сайжирсан онцлогтой юм.
Энэ хувилбар нь 1999 оноос одоог хүртэл ашиглагдаж байна.
-
Ре-тэй ЭВЭР БҮРЭЭ
-
хийсэн Ре-тэй бүрээний давуу талууд …
-
ЦУУР ХӨГЖМИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАР
Нэн эртнээс үүсэлтэй цуур хөгжмийг анх удаа хөгжмийн зэмсэг талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй хөг хөглөгөөг шинээр хувилалтанд оруулж, Сибемоль, Соль, Фа үндсэн өнгийн цууруудыг шинээр урлаж ашиглаж байна.
Аялан тоглолт хийсэн улс орнууд:
-
БНХАУ
-
ОХУ
-
БНСУ
-
БНАСУ
-
Тайван
-
Итали
-
Швецари
-
Франц
-
Япон
-
Америк зэрэг орноор аялан тоглолт хийсэн.