С.Надмид нь 1936 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан суманд Хашаат гэдэг газар төрсөн.
Ажилчны соёлын ордонд “Улсын тэргүүний дуучдын уралдаан” болж би уг уралдаанд оролцож шалгараад УАДБЧ-д 1962 онд орж билээ. 1959 онд Монголын залуучууд Оюутны их наадмаас алт , хүрэл медаль, 1969 онд Румыны олон улсын ардын урлагийн наадмаас мөнгөн медаль, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, 1980 онд Соёлын яамны жуух, 1985 онд СТА цол тэмдэг, 1998 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 2002 онд “Нийслэлийн тэргүүний өрх”, 2003 онд “Хөвсгөл нутгийн зөвлөлийн өргөмжлөл”, утга зохиолын өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн монголын билэг авъяастнуудын улсын жагсаалтын батламжийг авсан. Миний амьдралын хамгийн сайхан цаг хугацаа ҮДБЭЧ-тай минь салшгүй холбоотой.