Архангай аймгийн Мөрөн суманд төрсөн. 1962 онд “Ардын дуу танцны ансамбльд” дагалдан дуучнаар орсоноор дуучин болох замдаа орсон гэдэг.
ДЗО-ны гурван удаагийн фестивальд амжилттай оролцож Засгийн газрын жуух, Залуучуудын байгууллагын хүндтэй шагналуудыг удаа дараа авч байсан.
УАДБЧ-ын ахмад алтан үеийн гайхамшигтай уран бүтээлчдийн нэг мөн.
Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж МУГЖ, улс хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ