1980 оны 07 сарын 11 ны өдөр Улаанбаатар хотын 3-р төрөх газар төрсөн.
Бага насандаа Улаанбаатар хотын Налайх дүүргийн 1-р цэцэрлэг, 1988 онд тус хот, дүүргийн 1-р арван жилийн сургууль, 1992 онд Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэн орж, 2000 онд ёочин хөгжмийн ангийг н.Чилхаасүрэн багшийн удирдлаган дор оркесторын хөгжимчин, хөгжмийн сургуулийн багш мэргэжлээр төгссөн байна.
2004-2006 онд Монгол улсын Соёл урлагийн их сургуулийг ёочин хөгжмийн багш н.Бадарч багшийн удирдлаган дор баклавр зэрэглэлтэй, гоцлол хөгжимчин мэргэжлээр төгсжээ.
2000 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд, энэ ондоо Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр Үндэсний хөгжмийн их найралд хөгжимчнөөр анхлан ажлын гараагаа эхэлж, одоог хүртэл ажиллаж байна.
2000-2018 он одоогоор Монгол улсын Үндэсний Урлагийн Их Театр гоцлол хөгжимчнөөр ажиллаж байна.