Grand TheatreАлдартнуудД.Лувсаншарав /ХБ, АЖ, ТШ/

Д.Лувсаншарав /ХБ, АЖ, ТШ/

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Хөгжмийн зохиолч

Дагвын Лувсаншарав 1926 оны 6 сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын “Яндаг худаг” гэдэг газар төрсөн.

Намтар 

  • 1942-1945 онд аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч
  • 1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин
  • 1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш
  • 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч
  • 1954-1959 онд Москва хотын Хөгжмийн Их Сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцсан
  • 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш
  • 1963-1975 онд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч
  • 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдагчаар ажилласан

Гавъяа шагнал

  • 1951 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цол
  • 1963 онд БНМАУ-ын төрийн шагнал
  • 1981 онд БНМАУ-ын Ардын жүжигчин
  • 2000 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол тус тус хүртсэн.