Эстрад-концертын товчоо байгуулагдах үед анх зургаан хүний бүрэлдэхүүнтэй цөөхүүл хөгжмөөр ардын найрал хөгжмийн суурь тавигдаж, “Ардын дуу танцны улсын ансамбль”-ийн анхны тоглолт хийхэд хөгжим анги 16 хүнтэй байсан байна. 1956 оноос эхлэн үндэсний хөгжмийн оркестр хэмээн нэрлэгдэх болжээ. Монголын эзэнт гүрний их найрлын уламжлалыг шинэ цаг үед бүрдүүлэн бий болгох их үйлсийн гарааг эхлүүлсэн хүн бол АЖ. ТхШ Л.Мөрдорж юм.
1964 оноос Төрөөс үндэсний хөгжмийн багаж туршилтын газрыг 5 хүний орон тоотой хөгжмийн зэмсгийн шинэчлэлийг хийх, түүхэн уламжлалт хөгжмийн зэмсгийг судалж сурвалжлах, хөгжмийн хийц хэлбэр, хөг дуугаралтын баяжилтыг турших зэрэг зэрэг ажлыг хийж байлаа.
1962 онд анхны бүрэн хэмжээний тоглолтоо хугацаанаас чуулгын үндэсний хөгжмийн их найрлын түүхийн хуудсыг тоолох болжээ.
Энэ найрал хөгжмийн бүрэлдэхүүнээс Монголын орчин үеийн рок поп хөгжмийн урсгал эх авсан “Соёл- Эрдэнэ” хамтлаг бий болжээ. Мөн олон нэрд гарсан хөгжмийн хамтлагууд төрөн гарсны дотор “Найрамдал”, “Таван эгшиг”, “Залуус”, Аялгуу”, “Тэнгэр аялгуу” болон язгуур урлагийн “Хөсөгтөн” зэргийг нэрлэж болно.
Өдгөө үндэсний их найрал хөгжим нь Монгол улсын ерөнхийлөгчийн 2005 оны зарлигаар ”Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” найрал болтлоо хөгжиж урын сандаа дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн бүтээлийг бүтээсээр үндэсний болон дэлхийн шилдэг олон арван бүтээлүүдээр сонсогч олныхоо сонорыг мялаасаар байна.
Энэ ангийн хөгжимчид дундаас олон уран бүтээлчид Үндэсний хөгжимчдийн улсын удаа дараагийн уралдааны шагналтан төдийгүй олон улсын уралдаан, тэмцээний тэргүүн байруудыг эзлэх болсон нь хөгжимчдийн ур чадварын өсөлтийг илтгэн харуулж байна.