Grand TheatreМэдээ“Land of The Sky” тоглолт өдөр бүр

“Land of The Sky” тоглолт өдөр бүр

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр нь 74 жилийн арвин их түүхтэй, үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэгч, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 150 гаруй уран бүтээлчидтэй мэргэжлийн урлагийн хамгийн том байгууллага юм.
Бидний жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг жуулчдад зориулсан тоглолт шинэчлэгдэн “Land of the Sky” нэртэйгээр та бүхэнд хүрч байна.

Тоглолтын хөтөлбөрт үндэсний урлагийн бүхий л төрөл багтсан бөгөөд Монгол орны 4 зүгт амьдарч буй нүүдэлчин ард түмний өвөрмөц соёлыг харуулах болно.

Уран бүтээлчид:
Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их найрал
АЖ, ТШ Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
АЖ, ХБ, ТШ Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид

Та бүхэн хүрэлцэн ирж үндэсний урлагийн гайхамшгийг мэдрээрэй.

Leave a Reply