Шинэ мэдээ

2008 оны 12 сар “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг

ҮДБЭЧуулга 2008 оны өвөл цагийн нээлтээ Дорнийн их соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойд зориулсан ҮДБЭЧуулга, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, “Равжаа” сантай хамтран бүтээж байгаа “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” цадиг түүхийн дуулалт жүжигээр 2008.12 сарын 8,9,10-нд хийлээ.

  • Зохиогч: А. Шартолгой
  • Ерөнхий найруулагч: Н. Болд
  • Хөгжмийн зохиолч: Р. Бат-Эрдэнэ
  • Ерөнхий зураач: С. Ариунболд
  • Бүжиг дэглээч: С. Сүхбаатар
  • Хормейстр: Д.Алтантуул
  • Туслах найруулагч: Л. Батжаргал
  • Тайзны ярианы зөвлөх: Ж. Дүүрэнбаяр

Э. Нарангэрэл

  • Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Үндэсний Их Найрал Хөгжим, Ерөнхий удирдаач: Н. Буянбаатар

Гол дүрүүдэд

Равжаа – П. Цэрэндавга /УДЭТеатрын жүжигчин,ардын жүжигчин/

Б. Батмэнд /МУ-ын соёлын тэргүүний ажилтан/

Дадишуара – Н. Амгалан /МУ-ын соёлын тэргүүний ажилтан/

Мажигханд – Л. Чулуунчимэг /Монгол улсын гавъяат жүжигчин/

Дулдуйт – Д. Самбуу /Монгол улсын Ардын жүжигчин/

Цогтзул – С. Эрдэнэцэцэг /Монгол улсын гавъяат жүжигчин/

Дүрүүдэд

Номунчимэг – Б. Сийлэгмаа /МУГЖ/

Буяндэлгэр – Ц. Түмэнжаргал /МУСТА/

Хандма нарт – Х. Эрдэнэцэцэг /МУСТА/

Ц. Нарантуяа

Манжийн хаан – Г. Эрхэмбаяр /УДЭТеатрын жүжигчин/

Эрдэнэ хутагт – Г. Мягмарнаран /УДЭТеатрын жүжигчин/

Ноён – Ц. Өлзий-Орших /МУГЖ/

Хатан – А. Нэргүй /МУГЖ/

Түшмэл – Г. Энхбаатар

Тайж – А. Батхүү /МУСТА/

Данигай – Б. Батбаяр

Лам – Д. Амаржаргал /МУСТА/

Өвгөн – Ц. Мөнгөншагай

Хүүхэд I – Ц. Баясгалан /УДЭТеатрын жүжигчин/

Хүүхэд II – С. Түвшинжаргал /УДЭТеатрын жүжигчин/

Залуу – Л. Лхамрагчаа

Бүсгүй I –Л. Дэжидмаа /МУСТА/

Бүсгүй II –Д. Оюунжаргал /МУСТА/

Олны хэсэгт: Дуучид, Бүжигчид, Хөгжим Бүжгийн Коллежийн дуулаачийн

ангийн оюутнууд оролцов.

  • Консруктор зураач – Х. Түгээмэл
  • Зөвлөх конструктор – Ч . Ранаажав
  • Гэрлийн найруулагч – Ц. Эрдэнэбат
  • Тайзны машинист – Ц. Эрдэнэбилэг
  • Дууны оператор – Д. Сүхбаатар
  • Гэрлийн оператор – Ш. Оюун
  • Оёдлын мастер – С. Төмөртогоо
  • С. Бадмаа
  • Туслах зураач – Л. Хэнчбиш
  • Бутафорчин – П. Эрдэнэбаатар
  • Хувцасны эрхлэгч – З. Ланзай
  • Г. Оюунгэрэл
  • Менежер – Э. Төгсжаргал
  • С.Наранцацрал

АГУУЛГА

Өрөлт – 1: Равжаа хутагт, аян замын явц дунд сүсэгтэн олонтой уулзаж шүлэг

дуулал айлдаж, “Өвгөн шувуу хоёр” дууны ая барих утгаар, ирэх нь

ирдэг, буцах нь буцдаг ертөнцийн жам ёсны тухай үгүүлнэ.

Өрөлт – 2: Тухайн цаг үед, манжийн төрийн далдуур бодлого нь Равжаагийн явах

зам, бүтээл тууривал үзэл санааг чандлан хоригловч түүний авъяас

билиг, оюуны эрч хүчийг хааж чадахгүй гэсэн санааг илэрхийлнэ.

Өрөлт – 3: Мөнх бусын эндүүрэл нь зугаа цэнгэл, бог идээндээ дарагдахын

шалтгаан болж билгүүний нүдээр харахад, уйдаж залхмаар хорвоод

ичиж амьдармаар гэсэн санааг Равжаагийн шүлэг зохиолоор

дамжуулан үгүүлнэ.

Өрөлт – 4: Цагийн өнгө, хүмүүний сэтгэлийн чиг ямар болох тухайд сургамжилсан

хутагтын “Цаасан шувуу”-ны үлгэрээр, хүүхдийн дацангын хоёр шавь

/хүүхдүүд/ ном хаялцах үүднээс хэлэлцэж байгааг илэрхийлнэ.

Өрөлт – 5: Равжаа хутагт бие сэтгэлийг төвшитгэн хоосон чанарын агаарт,

ээжтэйгээ амар амгалангийн оронд уулзаж байгаа уран сэтгэмжийн

үзэгдлийг илэрхийлнэ.

Өрөлт – 6: Үзэхүйяа нүд баясах, сонсохуйяа ухаан саруулсах, үнэртэхүйяа бодол

тайтруулах, хүртэхүйяа таашаал эдлүүлэх, амтлахуйяа сэрэл сэтгэл

дэврүүлэх хүслийн таван хаалгыг нээх үүднээс үзэсгэлэн гоо эмэгтэйг

магтан дуулсан, таван тахилын өргөл аялгууг барина.

“Үлэмжийн чанар ” хэмээх энэхүү гайхамшигт дууг дуулахад мянган цагаан дарь эхийн тарни уншсантай тэнцэхүйц буян хишгийг дууддаг хэмээн сүсэглэдэг билээ.

Тоглолтын маань бас нэг онцлог нь Чуулгын уран бүтээлчид драмын театрын жүжигчидтэй хамтран тоглож байгаагаар онцлог юм.

  • admin
  • 5 жил, 7 сар өмнө
  • 0 Сэтгэгдэл