Grand TheatreМэдээ“Монголын соёлын өдрүүд”

“Монголын соёлын өдрүүд”

Бүгд Найрамдах Франц Улсад “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 20-25-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн Монголын соёлын өдрүүдийн цогц арга хэмжээ нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилготой юм.

Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой тохиож буй.

Монголын соёлын өдрүүдийн үеэр ЮНЕСКО-ийн төв байранд монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болно. Мөн монголын байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэнг ЮНЕСКО-ийн төв байранд гаргах юм.

  • “Нүүдэлчдийн домог” тоглолтоо Бүгд Найрамдах Франц Улсын Рубрук хот, Аллиер мужид 09-р сарын 20-ны өдөр

  • Дрю хот 09-р сарын 21-ний өдөр

  • Мишелей лицей сургуульд 09-р сарын 22-ны өдөр

  • “ЮНЕСКО”-ийн хурлын их танхимд 09-р сарын 25-ны өдөр

  • Бельгийн вант улсын Брюссель хотод тус тус тоглоно.

Leave a Reply