Grand TheatreМэдээ“Сэрсэн тал-35 жил” хүндэтгэлийн тоглолт 11.25нд 19 цагаас

“Сэрсэн тал-35 жил” хүндэтгэлийн тоглолт 11.25нд 19 цагаас

11.25нд болох “Сэрсэн тал-35 жил” хүндэтгэлийн тоглолтонд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн Дээд “Чингис Хаан” Одонт, Төрийн Соёрхолт, Урлагийн  Гавьяат Зүтгэлтэн нэрт хөгжмийн зохиолч Б. Шаравын “Сэрсэн тал”, “Монгол орон бадартугай”, “Тэнгэрийн орон” удиртгал хөгжим, ятга хөгжимд зориулсан вариаци, “Эхийн сэтгэл шиг” морин хуурын гоцлол зэрэг хөгжмийн бүтээлүүд болон “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр минь”, Эгнэгт жаргах эх орон”, “Хувь заяа минь дээ”, “Бүүжидмаа”, “Сонин хангай”, “Хайрхан уулын бараа”, “Очоод золгоно доо”, “Хааны титэм шиг Отгонтэнгэр” зэрэг монголын ард түмний сонсох дуртай бүтээлүүд тоглогдох болно.

Уг тоглолтонд МУАЖ А. Долгор, МУГЖ Э. Анхбаяр, дуурийн гоцлооч МУГЖ Ө. Уянга, МУГЖ Р. Доржхорол, МУСТА О. Хүрэлбаатар, МУСТА Б. Гомбо-Очир, МУСТА С. Бат-Эрдэнэ, МУСТА Б. Батжаргал, МУСТА Б. Энхнаран, Э. Отгонбат, гоцлол морин хуурч Б. Алтанбагана, гоцлол ятгачин МУГЖ Ч. Мөнх-Эрдэнэ болон ҮУИТ-н Үндэсний Хөгжмийн Их Найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох болно.

Энэ удаагын тоглолтонд алдарт хөгжмийн зохиолчын 2018 онд зохиосон “Эхийн сэтгэл шиг” морин хуурын гоцлол, “Хөгжим ба нулимс” дуун романс бүтээлүүд анх удаа үндэсний найрал хөгжимтэй тоглогдох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 8004-2424, 11323954, 86604444
https://www.facebook.com/event…
https://www.ticket.mn/event/88…

Leave a Reply