Grand TheatreМэдээЭзэн хааны хөшөөнд хүндэтгэл өргөх ёслол боллоо.

Эзэн хааны хөшөөнд хүндэтгэл өргөх ёслол боллоо.

Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Ой тэмдэглэх тухай” 242 дугаар тогтоолын дагуу Монгол орон даяар ёслон тэмдэглэж, их хааны амьдрал, хүн төрөлхтөний болон Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, төрийн их үйл хэргийн талаар идэр залуус, хүүхэд багачууддаа таниулах олон ажил хийж байна.

Их эзэн хааны хөшөөнд хүндэтгэл өргөх ёслолд ҮДБЭЧ-ын бүх уран бүтээлчдээс гадна Улаанбаатар чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Морин хуур чуулгын хөгжимчид, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон оролцлоо. Их хаадын хөшөөнд хүндэтгэл өргөх ажиллагаанд МУ-ын ерөнхий сайд Сайханбилэг, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр нар оролцсон юм.

Та бүхэндээ Хубилай хааны талаар мэдээлэл хүргэе.

Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн бичин сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхээс мэндэлсэн билээ. Хубилай хаан бол эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн хаан юм.

Тэрбээр “Монголын түүхийн бүхий л эх сурвалжид Хубилай хаан бол Эзэн богд Чингис хааны эхлүүлсэн төрийг энхжүүлэн жаргуулсан хаан байсан гэж тэмдэглэсэн байдаг.

Хубилай хаан Монголын эзэнт гүрнийг хамгийн том хэмжээнд хүргэж, соёл, эдийн засаг, шинжлэх ухаан, улс төрийн бодлогын хувьд цогц хөгжүүлсэн их хаан. Дэлхийн санхүү мөнгөний тогтолцооны эх үүсвэр цаасан мөнгийг анх гаргасан хүн.

Монголын их хаадаас тэнгисийн цэргийн флотыг анх байгуулж, Өмнөд Азийг бүрэн эрхшээлдээ оруулсан, Хятадыг бүрэн эрхшээлдээ оруулж захирсан.

Leave a Reply