Grand TheatreМэдээҮндэсний урлагын их театрын 70 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину” кино концерт нээлтээ хийлээ

Үндэсний урлагын их театрын 70 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину” кино концерт нээлтээ хийлээ

Монголчуудын оюуны их өв соёлын тээж, түгээж яваа Үндэсний урлагын их театрын 70 жилийн ой тохиож байгаа билээ. Тус театрын хамт олон ойгоо угтаж, Монгол Улсын Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит “Ардын дуу мину” кино концерт, аудио CD гаргажээ. Энэхүү уран бүтээлийн нээлт өнөөдөр Үндэсний урлагын их теарт болж, өндөрлөлөө.

МУГЖ Д.Ширмэнтуяагийн санаачлагаар хийгдсэн энэхүү уран бүтээлд театрын уран бүтээлчдийн урын сангаас 16 дуу багтсан бөгөөд дууны албаны 28 дуучин оролцсон байна.  Тус бүтээлд уртын дуу, ардын дуу, эмэгтэй, эрэгтэй цөөхүүл, найрал дуу, хөөмий гээд дуулаачийн бүхий л төрлөөс оржээ.

Энэ талаар МУГЖ Д.Ширмэнтуяа “Ардын урлаг гэдэг бол тухайн улс үндэсний дархлаа, аюулгүй байдал, улсын тусгаар тогтнолын үндэс болдог. Үүнийг авч үлдэж, хөгжүүлж,  өвлүүлж авч явна гэдэг бидний үүрэг, хариуцлага. Тэр утгаараа театрынхаа 70 жилийн ойд зориулж энэхүү уран бүтээлийг гаргаж, өнөөдөр нээлтээ хийж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Үндэсний урлагын их театрын 70 жилийн ойн хүрээнд 11 сарын –нээс 12 сарын 1-н хүртэл “Есөн тэнгэрийн дуурьсал”,  “Хансах сэтгэлийн дуу”, “Алтан үеийн дуунууд”, “Эртний бүрээн дуулдага, “Бүжигт мөнхөрсөн аялгуу”, “Хөгжмийн үдэш”, Монгол бүжгийн гайхамшиг, “Монгол сонгодог” Үндэсний урлагын их театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатарын уран бүтээлийн тоглолт, “Үндэсний урлагын их теарт-70 жил”, зэрэг нийт 11 удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

Эх сурвалж : http://zuv.mn/

http://tovch.mn/

Leave a Reply