Grand TheatreМэдээМОНГОЛЫН САЙХАН ОРОН/ BEAUTIFUL MONGOLIA

МОНГОЛЫН САЙХАН ОРОН/ BEAUTIFUL MONGOLIA

Монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон олон мянган жилийн түүхт нүүдэлчдийн ахуй соёлыг эрт үеэс өнөө цаг хүртэл өвлөн тээж  үндэсний бахархал болсон дуу хуур, бүжиг наадам, ёс заншилаа дээдэлсэн үндэсний урлагийн төв болох Үндэсний Урлагийн Их Театр нь Монголд зочлох жилтэй холбогдуулан гадаад дотоодын жуулчдад зориулсан тоглолтоо шинэчлэн МОНГОЛЫН САЙХАН ОРОН нэртэйгээр Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээр үзэгч түмэндээ өргөн толилуулахад бэлэн боллоо.

Өнө эртний төрт улс Хүннү гүрнээс улбаатай хөг аялгуу эгшиглэж, Их Монгол их хаадын орд өргөөнд эгшиглэж байсан Төрийн найрлын эгшиг аялгуунд ёслол хүндэтгэлтэйгээр бүжиж, энэхэн замбуу тивээ аргадсан дуун түрлэгээр та бүхний сонор мэлмийг баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр өргөн үүдээ нээж байна.

Үндэсний өв соёлоо дээдлэгч оюунлан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уран бүтээлчид:

Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн их найрал

АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга

ХБ, АЖ, ТШ, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучид

Тоглолт:

2023 оны 6 сарын 20ноос өдөр бүр 17:00 цагт

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртын тайзнаа