Grand TheatreМэдээМОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ АЯЛАН ТОГЛОЛТ

МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ АЯЛАН ТОГЛОЛТ

МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ АЯЛАН ТОГЛОЛТ

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга нь Монгол улсын засгийн газар, Соёл спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, үндэсний урлагаа сурталчлан таниулах зорилгоор зүүн бүсийн БАГАНУУР дүүрэг, Хэнтий аймгийн Өндөрхаан хот, Бэрх, Батноров сумд , Дорнод аймгийн Чойбалсан хот, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, Дарьганга сумдын нутгаар 2013 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 11-ны өдрүүдэд << МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ >> аялан тоглолтоо амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аялан тоглолтонд Ардын жүжигчин Д.Самбуу, МУГЖ дуучин Ш.Даваахүү, МУГЖ дуучин Н.Амгалан, МУГЖ дуучин Сийлэгмаа, МУГЖ бүжигчин А.Даваахүү, МУУГЗ, удирдаач А.Цэдэн-Иш зэрэг алдар цолтнууд болон Үндэсний хөгжмийн Их найралын 30 хөгжимчид , 30 бүжигчид , 10 гаруй дуучид, арын алба тайз гэрэл дуу шум, менежментийн баг зэрэг 85 уран бүтээлчид оролцлоо. Орон нутгийн ЕБС, цэцэрлэгийн хүүхэд багачууддаа зориулн << Ишиг хөөрхөн нэр>> дуулалт бүжгэн жүжиг, хөдөлмөрчид ард иргэддээ аймаг орон нутгийн онцлогт тохирсон урын сангийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн олон хөтөлбөртэй << МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ >> тоглолтуудаа өргөн барьж , олон мянган үзэгчдийн баяр талархал, нижигнэсэн халуун алга ташилтын дор үргэлжилсэн сайхан тоглолтууд болж өндөрлөлөө.

Энэхүү аялан тоглолтоор 3 аймгийн төв, 1 дүүрэг, 3 суманд нийт 36 удаагийн тоглолт зохион байгуулж, 11,000 гаруй үзэгчдэд үйлчилсэн ба үүний 7606 хүүхэд үзэгч байлаа.

Leave a Reply