Grand TheatreМэдээ“Монгол урлагийн гайхамшиг” 2014 тоглолт

“Монгол урлагийн гайхамшиг” 2014 тоглолт

ҮДБЭЧуулгын “Монгол урлагийн гайхамшиг”  жуулчины тоглолт эхэллээ.

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулга нь 2014 оны жуулчны тоглолтоо 6 сарын 15-ны 18:00 цагт тоглолтоо эхлүүлнэ.

  “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо өдөр бүр 18 цагаас монгол оронд холоос ирсэн аянчин, жуулчин болон ард түмэндээ ардын урлагийн төрөл зүйлээр нүд баясаан, сонорыг мялааж, сэтгэлийг сэргээн эх орныхоо нүүр царай, зан заншил ёс дэгийг урлагаар дамжуулан сурталчлах үүргээ биелүүлсээр байгаа билээ.

Уг тоглолтонд чуулгын шинэ уран бүтээлүүд болох Д.Ганболд Нүүдэлчдийн аялгуу концерт, Н.Болд “Салхины дууль” концерт, Д.Баярбаатар “Монголын их хатад”  бүжгэн туульс  тоглолтын шилдэг номерууд болон ардын урлагийн бүхий л төрөл болох уртын дуу, морин хуур, хөөмэй, ардын бүжиг, үндэсний хөгжмийн гайхамшигт үзүүлбэрүүд уг хөтөлбөрт орно.

2014 оны 7-р сарын 5 – с эхлэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын  93 жилийн ойн баяр наадамд зориулан  “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” баярын тусгай тоглолтоо  7-сарын 15 хүртэл толилуулах гэж байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 323954, 99052944,  утсан дээр өгч байна.

www.mongolian-ensemble.com

Leave a Reply